Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

Хөрс түүний тухай ойлголт


     Хөрс гэдэг нь газрын гадаргын өнгөн хэсгийн үржил шимт давхарга бүхий сэвсгэр хэсэг бөгөөд байгаль орчны хэвийн байдлыг тохируулагч, ХАА-н үйлдвэрлэлийн гол хэрэгсэл юм. Хөрсний үржил шим муудах, элэгдэл эвдрэлд орох, бохирдох, бэлчээр талхлагдах, анхны шинж чанараа алдах үзэгдлийг хөрсний доройтол гэнэ. Дэлхийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын мэдээгээр хүн хүнс тэжээлийнхээ энергийн 98%-ийг ХАА-н бүтээгдэхүүнээр хангаж байгаа ба үүний 80%-ийг газар тариалангийн бүтээгдэхүүн бий болгодог байна. Манай орны хувьд нэг хүн амд ноогдох ДНБ-ний 15 орчим хувийг ХАА-н салбараас, үүнээс 20%-ийг нь газар тариалангийн салбараас бүрдүүлж байгаа юм. Тариалангийн хөрсний элэгдэл эвдрэл гэдэг нь байгалийн болон хүний сөрөг үйл ажиллагааны улмаас хөрсний өнгөн хэсгийн үржил шимт давхарга салхи болон усны нөлөөгөөр хөрс үржил шимээр ядуурч доройтох үзэгдэл юм. Гадаргын урсац нь хэвгий болон халцгай газрын хөрсийг урсган зөөдөг бол салхи нь хамгаалалтгүй (гадаргуу дээрээ ургамлан бүрхэвчгүй) газрын сул хэсгүүдийг хийсгэдэг. Дэлхийн хуурай газрын 30 орчим хувийг ХАА-н үйлдвэрлэлд эдлэн газар болгон ашиглаж байгаа ба үүний 11% буюу 1,5 тэрбум га газрыг тариаланд ашиглаж байгаагаас 1,100 сая га талбай буюу доройтсон нийт газар нутгийн 56% нь усны нөлөөгөөр, 28% нь салхиар элэгдээд байна.

                                            

Хөрсний физик шинж чанарууд

Хөрсний физик шинж чанаруудыг ач холбогдол нь буурах дарааллаар нэрлэвэл, текстур (бүрдэл), бүтэц, сүвшил, консистенц, температур, өнгө, эсэргүүцэл зэрэг юм. Хөрсний текстур (бүрдэл) нь хөрсийг бүрдүүлэгчид болох элслагшавар 3-ийн харьцаагаар тодорхойлогдоно. Ач холбогдолоороо хоёрт орох шинж чанар бол бүтэц бөгөөд хөрс нь, төмрийн ислүүдкарбонатуудшаварцахиурын давхар исэлгумус зэргээс тогтох ба тэд нийлэн харьцангуй тогтвортой хоёрдогч бүтэц үүсгэх зэрэг нь үүнд багтана. Хөрсний нягт, ялангуяа эзэлхүүн нягт нь хөрсний суултыг (нягтралыг) хэмжих хэмжүүр болдог. Хөрсний сүвшил нь хөрсний эзэлхүүний нэгэн хэсэг бөгөөд хий ба усаар дүүргэгдсэн байдаг. Хөрсний консистенц нь хөрсний хэсгүүдийн хоорондоо наалдах чадварыг илтгэдэг. Температур ба өнгийн хувьд өөрийн шинж чанаруудыг илтгэнэ. Хувийн эсэргүүцэл нь цахилгаан гүйдлийг эсэргүүцэх чанар ба энэ чанар нь металл, төмөрбетон байгууламжуудын зэврэх зэрэгт нөлөөлдөг. Хөрсний шинж чанарууд нь гүнээс хамааран өөрчлөгдөнө. Эдгээр шинж чанарууд нь хөрсний агааржилт ба ус шингээлт, ус хадгалах чадварыг тодорхойлж байдаг.

                                   

Нягт

Хөрсний нэгжийн нягт ихэвчлэн 2.60 - 2.75 gr/cm3 бөгөөд хөрс бүрийнх ойролцоо байдаг. Хөрсний нэгжийн нягт нь, органик материйн агууламж нэмэгдэх тусам буурч, төмрийн ислүүд ихтэй хөрснийх өндөр байдаг. Хөрсний эзлэхүүн нягт нь, түүний хуурай жинг, түүний эзлэхүүнд харьцуулсантай тэнцэнэ. Хөрсний эзлэхүүн нягтад агаар ба органик материуд бүгд багтана. Боловсруулсан холимог хөрсний эзлэхүүн нягт нь 1.1 - 1.4 g/cm3 байдаг. Хөрсний эзлэхүүн нягт нь хөрсний төрлөөс хамааран маш их өөрчлөгдөнө. Эзлэхүүн нягт багатай байх нь ургамал сайн ургана гэсэн үг биш. Эзлэхүүн нягт өндөр байвал, хөрс нягтарсан эсвэл элсний агууламж өндөртэй байгааг гэрчилнэ. Мэдээж хэрэг хөрсний эзлэхүүн нягт нь нэгжийн нягаас ямагт бага байдаг.

                                                                 Хөрсний бүрдүүлэгчүүдийн ерөнхий үзүүлэлтүүд

Үзүүлэлт

Элс

Лаг

Шавар

Ус агуулах багтаамж

Муу

Дундаас их хүртэл

Их

Агааржилт

Сайн

Дунд

Ядмаг

Ус нэвчүүлэлт

Өндөр

Муугаас дунд хүртэл

Маш муу

Органик бодисийн агуулалт

Муу

Дундаас их хүртэл

Ихээс дунд хүртэл

Органик бодисийн задрал

Хурдан

Дунд

Удаан

Хавар гэсэх

Хурдан

Дунд

Удаан

Нягтрал/суулт

Бага

Дунд

Өндөр

Салхины элэгдэлд өртөмтгий

Дунд (Нарийн элс бол өндөр)

Өндөр

Бага

Усны элэгдэлд өртөмтгий

Бага (Нарийн элс биш бол)

Өндөр

Агрегатлагдсан бол бага, үгүй бол өндөр

Хотойх/товойх боломж

Маш бага

Бага

Дундаас маш өндөр

Нуур далангийн ус тусгаарлалт

Ядмаг

Ядмаг

Сайн

Борооны дараа боловсруулалт хийх боломж

Сайн

Дунд

Муу

Бохирдлоос шүлтжих

Өндөр

Дунд

Бага (хагараагүй бол)

Ургамалын тэжээлийн бодисийг агуулах

Ядмаг

Дундаас их хүртэл

Их

рН өөрчлөлтийг эсэргүйцэх

Муу

Дунд

Өндөр

Монгол орны хөрсний элэгдэл эвдрэлийн өнөөгийн байдал

    Манай улс 1960-аад оноос атар газар эзэмшиж эхэлсэн бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 1,1%-д газар тариалан эрхэлж байгаа бөгөөд сүүлийн 50 жилд нийт тариалангийн талбай элэгдэл эвдрэлийн нөлөөгөөр 14,6-43,6%-иар ялзмагийн агууламж нь буурсан байна. 2000 оноос хойш Монгол оронд цөлжилт, бэлчээрийн талхагдал ихсэж, хөрсний элэгдэл эвдрэл улам хүчтэй болж байна. Монгол орны тариалан эрхэлдэг бүс нутгийн хөрсний агрохимийн судалгааны дүнгээс үзэхэд элэгдэл эвдрэлд нэрвэгдсэн талбайн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна.

Манай орны тариалангийн талбайн хөрс элэгдэж эвдрэх шалтгаан

     Хөрс нь тогтоцын хувьд элэгдэл эвдрэлд орох эмзэг бүтэцтэй. Үүнд: угаас ялзмаг багатай, амархан бутарч бүтцээ алддаг, нийт тариалангийн талбайн 84% нь хөнгөн шавранцар, юмуу элсэн механик бүрэлдэхүүнтэй - Салхины хүч ихтэй, 4-р сарын сүүлч 5-р сарын эхээр салхины хурд ихэсдэг, энэ үе нь хуурайшилт ихтэй, хөрс ургамлан бүрхэвчгүй байх хаврын тариалалтын үетэй давхацдаг - Салхины хүчийг сааруулах байгалийн саад байдаггүй - Зонхилох талбайнууд дов толгод дамнасан байрлалтай, хэвгий 7 - Богино эргэлттэй ээлжлэн тариалах систем мөрддөг, үндсэн таримал нь улаан буудай - Ургамлан бүрхэвчгүй цулгуй уринш бэлтгэдэг - Тариалангийн талбайд ургац хураасны дараа, өвөл мал бэлчээрлүүлдэг - Бордоо маш бага хэрэглэдэг - Уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж хуурайшилт ихсэж байгаа зэрэг болно. Манай тариалангийн талбайнууд элэгдэж эвдрэн цул элс болох аюул тулгараад байна. Салхины нөлөөгөөр элс хийсч зөөгдөх үйл явц тасралтгүй үргэлжилсээр байгаа бөгөөд ялангуяа хүний зохисгүй үйл ажиллагааны уршгаар элсний нүүдэл сүүлийн жилүүдэд улам идэвхжсээр байна. 1941 оноос хойш 40 гаруй жилийн хугацаанд шинээр элсжсэн газар 3,3 мянга гаруй км2 талбайг хамарсан байна.