Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        
ХИМИ, ХОР СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИЙН ТАНИЛЦУУЛГА

Хими, хор судлалын лаборатори нь экспорт, импортын бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, ундны ус, архи, спирт, согтууруулах ундаа, гоо сайхан, ахуйн химийн бүтээгдэхүүн, сав, баглаа боодол, хүүхдийн тоглоомд хими, хор судлал, хүнд металлын шинжилгээг үндэсний болон олон улсын батлагдсан стандарт, арга аргачлалын дагуу хийж, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын талаар хяналтын байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгж, үйлчлүүлэгчдийг бодитой, үнэн, зөв шинжилгээний үр дүнгээр хангах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. Тус лаборатори нь шинжилгээ, сорилт, туршилтыг гүйцэтгэдэг 8 дэд лабораторитойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Хими, хор судлалын лаборатори нь шинжилгээ хийж гүйцэтгэхээс гадна чанар, аюулгүйн үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх зорилгоор шинжилгээний арга аргачлалуудыг судлах, турших, боловсруулах зэрэг судалгаа, туршилт шинжилгээний ажлыг тогтмол хийдэг. Мөн түүнчлэн 21 аймаг, хувийн болон төрийн өмчит лабораторийн шинжээч, холбогдох ажилтнуудад шинжилгээний арга аргачлалын талаар сургалт хийж лабораторийн ажилтныг чадавхжуулахад хувь нэмэр оруулж байна. Шинжилгээний үнэн зөв байдлаа харьцуулж, дүгнэх, баталгаажуулах зорилгоор үндэсний болон Ази номхон далайн бүсийн итгэмжлэлийн газар APLAC, Ази номхон далайн хэмжил зүйн хөтөлбөр APMP, олон улсын Хүнс болон орчны судалгааны байгууллагын Хүнсний шинжилгээний ур чадварын үнэлгээний схем FAPAS, Олон улсын цөмийн энергийн агентлагийн IAEA Test Veritas зэрэг олон улсын чадварын сорилтод 2013 оноос хойш оролцож байна.

ХОЛБОО БАРИХ
  • Шуудангийн хаяг:

    Улаабаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө - 75, 17042
  • Утасны дугаар:

    +976 7000 5972
  • Факс:

    +976 7000 5972
  • Имэйл хаяг:

    labinfo@nrl.gov.mn

ХҮНСНИЙ ХИМИЙН ЛАБОРАТОРИ

Хүнсний химийн лаборатори нь бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнд 34, төрөл бүрийн архи, согтууруулах ундаанд 14, дарсанд 7, шар айрагт 9 үзүүлэлтээр уламжлалт болон багажит шинжилгээг үндэсний болон олон улсад батлагдсан арга аргачлалын дагуу хийж байна. Хүнсний химийн лабораторийн гол шинжилдэг бүтээгдэхүүн нь Архи, согтууруулах ундаа, зөгийн бал, ургамлын тос, бүх төрлийн цай гэх мэт юм.

Лабораторийн тоног төхөөрөмж, хүчин чадал
Хийн хроматографи (GC)

Төрөл бүрийн архи согтууруулах ундаанд GC-2010 SHIMADZU хийн хроматографи багажаар 9 төрлийн хорт хольц болох метилацетат, этилацетат, изопропанол, n-пропанол, изобутанол, n-бутанол, изоамилийн спирт, ацетальдегид, метанолыг тодорхойлох шинжилгээг ppm буюу мг/л төвшинд 0,001 нарийвчлалтайгаар хийдэг. Хийн хроматографи багаж нь халаахад /350-400ºС/ задралгүйгээр ууршин уурын төлөвт шилжих чанартай бүх органик нэгдэл, бодисуудыг ууршуулж баганаар нэвтрүүлэхэд түүний бүрэлдэхүүн нэгдлүүд нь үл хөдлөх фазтай харилцан адилгүй үйлчлэлцэж /шингэх, тархах/ хоорондоо ялган салах физик, химийн шинж чанарт тулгуурлан дөлөн ионжилтийн мэдрэгчээр илрүүлэхэд үндэслэгдсэн.

WBA-505B Beer Analyzer

WBA-505B Beer Analyzer багажаар шар айргийн чанарыг тодорхойлох анхны шүүсний нягт, спиртийн агууламж, исгэлтийн зэрэг, хандлагдах бодис тодорхойлох шинжилгээг хийдэг.

Thermo Scientific Evolution 300 UV-VIS Спектрофотометр

Зөгийн баланд Thermo Scientific Evolution 300 UV-VIS спектрфотометр багажаар диастизын тоог тодорхойлох шинжилгээг хийж байна. Спектрофотометр багаж нь шинжилгээний дээжийг тохирох уусгагчид уусгаж уусмал хэлбэрт оруулаад сонгосон урвалжийн тусламжтайгаар фотометрын урвалыг явуулж өнгөт комплекс нэгдэлд шилжүүлээд гэрлийн шингээлт (оптик нягт)-ийг хэмжих замаар бодисын агууламжийг тодорхойлдог багаж юм. Энэхүү багаж нь уусмалын гэрлийн шингээлтийг 190-1100nm долгионы уртад 0,001 нарийвчлалтай хэмждэг.


ХОР СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИ

Хор судлалын лаборатори нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд 19, мах махан бүтээгдэхүүнд 5, сүү, сүүн бүтээгдэхүүнд 6, үр тариа, будаанд 30, жимс жимсгэнэ, хүнсний ногоонд 15, тамхинд 8 үзүүлэлтээр үндэсний болон олон улсад батлагдсан арга аргачлалын дагуу шинжилгээ хийж байна. Тус лаборатори нь багажит болон уламжлалт шинжилгээг 19 үндэсний стандарт, 36 шинжилгээний аргын стандарт ажлын заавраар давхардсан тоогоор 200 гаруй үзүүлэлтээр шинжилгээ хийж гүйцэтгэдэг. Мөн түүнчлэн Афлатоксин B1 B2, G1 G2, M1-ийг 3 төвшинд буюу нимгэн үеийн хроматографийн аргаар илрүүлэх, Иммуноферментийн арга буюу ELISA багажаар тодорхойлох, өндөр мэдрэмжит шингэний хроматографи багажаар тоо хэмжээг тодорхойлох, меламинийг ELISA багажаар тодорхойлох, эмийн буюу антибиотикийн үлдэгдлүүдийг /ивермектин, хлорамфеникол, тетрациклин, нитрофуран/ ELISA багажаар тодорхойлох, жимс жимсгэнэ, хүнсний ногоонд нитратын агууламжийг уламжлалт аргаар, Хлорорганик болон Фосфорорганик пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг уламжлалт аргаар болон 12 төрлийн пестицидийн үлдэгдлийг GC-MS багажит шинжилгээний аргаар стандарт арга аргачлалын дагуу хийж гүйцэтгэж байна.

Лабораторийн тоног төхөөрөмж, хүчин чадал
Иммуноферментийн арга /Elisa-Thermo Multiskan Ex/

Үр тариа, малын тэжээлд микотоксинууд, сүү, сүүн бүтээгдэхүүнд микотоксин, амьтны гаралтай бүтээгдэхүүнд эмийн бодисын үлдэгдлийг Thermo Scientific™ Multiskan™ GO Microplate Spectrophotometer багаж ашиглан тодорхойлж байна. Энэ багаж нь ДНХ, РНХ, уургийн болон ферментийн шинжилгээг фотометрийн програмыг ашиглан гүйцэтгэнэ. Multiskan GO нь 200-1000 nm долгионы өргөн хүрээтэй (хэт ягаан туяаны талбайг оруулаад) ба хурдан хэмждэг. Иммуноферментийн арга нь стандартуудын шингээлтийн эрчмийг сорьцын шингээлтийн эрчимтэй харьцуулна. Тус багаж нь шинжилгээний үр дүнг ppb, ppt буюу мкг/кг, нг/кг түвшинд 0,001 нарийвчлалтайгаар тодорхойлдог. Хор судлалын лаборатори Үр тариа, малын тэжээлд микотоксинууд, сүү, сүүн бүтээгдэхүүнд микотоксин, амьтны гаралтай бүтээгдэхүүнд дараах эмийн бодисын үлдэгдлүүдийг тодорхойлж байна: Нийлбэр афлатоксин, Афлатоксин В1, Афлатоксин М1, Зеараленон, Деоксинтваленол, Фумонизин, Охратоксин А, Т-2 токсин, Меламин, Ивермектин, Хлорамфеникол, Тетрациклин, Нитрофуран.

Масс детектортой хийн хроматографи /GC-MS/

Жимс, хүнсний ногоо, хүнсний бүтээгдэхүүн, үр тарианд пестицидийн үлдэгдэл, дэгдэмхий органик бодисын агууламжийг ”Thermo Fisher” компанид үйлдвэрлэсэн хийн хроматографи – масс спектрометр /GC-MS/ багажаар тоон үзүүлэлтээр тодорхойлох шинжилгээг ppb буюу мкг/кг төвшинд тоо хэмжээг тодорхойлж байна. Хийн хроматографийн арга нь ууршимтгай холимог нэгдлийг ууршуулан, зөөгч хийгээр капиляр багана дундуур нэвтрүүлэн детекторт бүртгэн тодорхойлдог. Энэ багаж нь бодисын холимгийг тус бүрээр ялган таних, тоо хэмжээг тодорхойлох чанарын болон тоон шинжилгээг хийдэг. Хор судлалын лабораторид хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тарианд тодорхойлж буй пестицидийн үлдэгдлүүд: Клохинтоцит, Пиримифос, Прометрина, Тебуконазол, Триадимефон, Фенаксироп-этил, Фенвалерат, Цигалотрин, Циперметрин, Ципероконазол, Дельтаметрина, Флюдиоксонил

Өндөр мэдрэмжит шингэний хроматографи /HPLC Ultimate 3000/

Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, үр тариа, будаа, шингэн сүү болон хуурай сүүнд”Thermo Fisher” компанид үйлдвэрлэсэн Ultimate 3000 флуресценц детектортой өндөр мэдрэмжит шингэний хроматографи /HPLC Ultimate 3000/ багажаар Афлатоксин В1 В2, G1 G2, М1-ийг ppb буюу мкг/кг төшинд тоо хэмжээг 0,0001 нарийвчлалтайгаар тодорхойлж байна. Өндөр мэдрэмжит шингэний хроматографи багажийн ажиллах зарчим нь шинжлэх дээжийг өндөр даралтан дор хөдөлгөөнт фаз буюу уусгагчаар зөөж хөдөлгөөнгүй фаз дундуур нэвтрүүлэн бүрдүүлэгч найрлагаар нь ялган салгаж детекторт бүртгэн тодорхойлно. Хор судлалын лабораторид Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, үр тариа, будаа, шингэн сүү болон хуурай сүүнд тодорхойлж буй микотоксинууд: Афлатоксин В1 В2, G1 G2, болон Афлатоксин М1


ХҮНД МЕТАЛЛЫН ЛАБОРАТОРИ

Хүнд металлын лаборатори нь Thermo fisher компанийн ICE 3000 серийн атом шингээлтийн спектрометр (AAS) багажаар ppb буюу мкг/кг төвшинд 0,001 нарийвчлалтайгаар бүх төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд 5, ундны усанд 10, хүнсний сав, баглаа боодолд 4, хүүхдийн тоглоомд 6 төрлийн хүнд металлын үлдэгдлийг үндэсний болон олон улсад батлагдсан стандарт арга аргачлалын дагуу тодорхойлж байна. Атом шингээлтийн спектрофотометр багажаар металл элементийг тодорхойлдог бөгөөд тухайн элементүүдийн атомын шингээсэн хэт ягаан болон үзэгдэх гэрлийн эрчим нь түүний концентрацийг тодорхойлох үндэс болно.

ХҮНСНИЙ НЭМЭЛТИЙН ЛАБОРАТОРИ

Хүнсний нэмэлтийн лаборатори нь хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдэд агуулагдах аминдэм (В1, В2, В3, В6, С, D3), амт оруулагч (сахароз, фруктоз, глюкоз, аспартам, сахарин, цикламат натри, глутамат натри), будагч бодисууд, хадгалах хугацаа уртасгагч (бензойны хүчил, сорбины хүчил тэдгээрийн давс, нитрит), хүчиллэг тохируулагч (аскорбины хүчил, нимбэгний хүчил, натрийн карбонат, натрийн гидрокарбонат, цууны хүчил, алимны хүчил) зэрэг хүнсний нэмэлтийн агуулгыг тодорхойлох шинжилгээг уламжлалт болон багажит шинжилгээний аргаар 31 үндэсний стандарт болон 23 шинжилгээний аргын стандарт ажлын заавар буюу дотоод баталгаажсан арга аргачлалын дагуу хийж байна.

Лабораторийн тоног төхөөрөмж, хүчин чадал
Thermo Scientific Evolution 300 UV-VIS Спектрофотометр

Чипс, төрөл бүрийн амтлагч, хүнсний түүхий эдэд Thermo Scientific Evolution 300 UV-VIS спектрофотометр багажаар глутамат натри, төрөл бүрийн амтлагч, хүнсний түүхий эдэд нитритын агууламжийг ppm буюу мг/кг төвшинд 0,001 нарийвчлалтайгаар тодорхойлж байна. Спектрофотометр багаж нь шинжилгээний дээжийг тохирох уусгагчид уусгаж уусмал хэлбэрт оруулаад сонгосон урвалжийн тусламжтайгаар фотометрын урвалыг явуулж өнгөт комплекс нэгдэлд шилжүүлээд гэрлийн шингээлт (оптик нягт)-ийг хэмжих замаар бодисын агууламжийг тодорхойлдог багаж юм. Энэхүү багаж нь уусмалын гэрлийн шингээлтийг 190-1100nm долгионы уртад 0,001 нарийвчлалтай хэмждэг.

Поляриметр багаж

Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдэд цардуулын агууламж, ёотон, элсэн чихэрт сахарозын агууламжийг поляриметр багаж ашиглан 0,0001 нарийвчлалтайгаар тодорхойлдог. Поляриметр багаж нь оптик эргэлтийг (оптик идэвхтэй бодисоор шугаман туйлширсан гэрлийг дамжуулснаар үүсэх эргэлтийн өнцөг) хэмжихэд ашигладаг багаж юм. Энэ зарчмыг үндэслэн бодисын концентраци, цэвэршилт, найрлагыг тодорхойлно. Зарим химийн бодисууд оптик идэвхтэй байдаг ба шугаман туйлширсан (нэг чиглэлтэй) гэрэл эдгээр бодисоор дамжин өнгөрөхдөө зүүн (цагийн зүүний эсрэг) эсвэл баруун тийш (цагийн зүүний дагуу) эргэдэг. Гэрлийг эргүүлэх хэмжээг эргэлтийн өнцөг гэж нэрлэдэг.

Өндөр идэвхт шингэний хроматографи багаж

Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, кофенд агуулагдах амин дэм аминдэм (В1, В2, В3, В6, С, D3), амт оруулагч (аспартам, сахарин, цикламат натри), хадгалах хугацаа уртасгагч (бензойны хүчил, сорбины хүчил тэдгээрийн давс), хүчиллэг тохируулагч (аскорбины хүчил, нимбэгний хүчил), органик хүчлүүд, кофейн зэргийг Thermo Fisher Ultimate 3000 маркын хэт ягаан, үзэгдэх гэрлийн детектортой өндөр мэдрэмжит шингэний хроматографийн багажаар чанарын болон тоон шинжилгээг ppm буюу мг/кг төвшинд 0,0001 нарийвчлалтайгаар хийж гүйцэтгэж байна.


МАЛЫН ГАРАЛТАЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЛАБОРАТОРИ

Малын гаралтай хүнсний химийн лаборатори нь сүү сүүн бүтээгдэхүүнд 15, мах, махан бүтээгдэхүүнд 9 үзүүлэлтээр уламжлалт болон багажит шинжилгээний аргаар үндэсний болон олон улсын стандарт арга аргачлалын дагуу шинжилгээ хийж гүйцэтгэж байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүн нь хадгалах хугацаа богинотой бөгөөд түргэн хугацаанд исэлт явагддаг шинж чанартай байдаг. Сүүн бүтээгдэхүүний исгэлэн нь бүтээгдэхүүний шинэлэг байдлыг тодорхойлох гол үзүүлэлт болдог. Сүүн бүтээгдэхүүнийг дотор нь тослог цагаан идээ, эсэг цагаан идээ, уурагт цагаан идээ гэж ангилдаг.

Малын гаралтай хүнсний химийн лаборатори нь мах махан бүтээгдэхүүнд нитрит, хлоридын агууламж, давсны хэмжээ, чийглэг, хуурай бодис, тослог, уураг, эрдэс бодис болон төрөл бүрийн хоол, мах, махан бүтээгдэхүүний илчлэг тодорхойлох шинжилгээг хийдэг. Мөн төрөл бүрийн хиам, зайдсанд нитритийн агууламжийг тодорхойлох шинжилгээг хийж байна.

Нитрит нь бичил биетний өсөлтийг саатуулах махан бүтээгдэхүүний өвөрмөц улаан өнгийг сэргээх, амтлаг чанар бий болгох ханаагүй тосны хүчлээс үүсэх зохисгүй үнэрийг дарах зорилгоор хиамны үйлдвэрлэлд их хэрэглэдэг хүнсний нэмэлт юм. Нитритыг маханд хэрэглэснээр махны миоглобин уурагтай нитрит маань нэгдэж нитрозомиоглобин, нитрозогемохром гэх улаан ягаан өнгийн пигмент үүсгэж махыг улайлгадаг. NaNO2- натрийн нитрит (Е-250), KNO2-калийн нитрит (Е-249) аль алийг нь хэрэглэдэг.

Лабораторийн тоног төхөөрөмж, хүчин чадал
Lactoscan

Сүүний анализын Lactoscan багажаар тослог, уураг, нүүрс ус, хуурай бодис, нягт зэрэг үзүүлэлтүүдээр шингэн сүүнд чанарын шинжилгээг бүрэн хийж байна.

Infralab

Мах махан бүтээгдэхүүнд “Infralab NDC” багажаар тослог, уураг, чийглэгийн агууламжийг тодорхойлох шинжилгээг хийж байна.

Поляриметр багаж

Сүүн бүтээгдэхүүнд чихэрлэгийн агууламж тодорхойлох шинжилгээг поляриметр багаж ашиглан 0,0001 нарийвчлалтайгаар тодорхойлж байна. Поляриметр багаж нь оптик эргэлтийг (оптик идэвхтэй бодисоор шугаман туйлширсан гэрлийг дамжуулснаар үүсэх эргэлтийн өнцөг) хэмжихэд ашигладаг багаж юм. Энэ зарчмыг үндэслэн бодисын концентраци, цэвэршилт, найрлагыг тодорхойлно. Зарим химийн бодисууд оптик идэвхтэй байдаг ба шугаман туйлширсан (нэг чиглэлтэй) гэрэл эдгээр бодисоор дамжин өнгөрөхдөө зүүн (цагийн зүүний эсрэг) эсвэл баруун тийш (цагийн зүүний дагуу) эргэдэг. Гэрлийг эргүүлэх хэмжээг эргэлтийн өнцөг гэж нэрлэдэг.

Thermo Scientific Evolution 300 UV-VIS Спектрофотометр

Хиам, зайдсанд агуулагдах нитритын агууламжийг Thermo Scientific Evolution 300 UV-VIS спектрофотометр багажаар ppm буюу мг/кг төвшинд 0,001 нарийвчлалтайгаар тодорхойлж байна. Спектрофотометр багаж нь шинжилгээний дээжийг тохирох уусгагчид уусгаж уусмал хэлбэрт оруулаад сонгосон урвалжийн тусламжтайгаар фотометрын урвалыг явуулж өнгөт комплекс нэгдэлд шилжүүлээд гэрлийн шингээлт (оптик нягт)-ийг хэмжих замаар бодисын агууламжийг тодорхойлдог багаж юм. Энэхүү багаж нь уусмалын гэрлийн шингээлтийг 190-1100nm долгионы уртад 0,001 нарийвчлалтай хэмждэг.


УНДНЫ УСНЫ ЛАБОРАТОРИ

Ундны усны лаборатори нь савласан ус, шүүсэн ус, рашаан, цэвэршүүлсэн ус, төвлөрсөн системийн ус, гадаргын ус, гүний усанд 12 үзүүлэлтээр үндэсний болон олон улсад батлагдсан стандарт арга аргачлалын дагуу уламжлалт болон багажит шинжилгээг хийж гүйцэтгэж байна. Мөн савласан усыг нэр төрөлдөө тохирсон техникийн ерөнхий шаардлагыг хангаж байгаа эсэх, хаяг шошготойгоо агууламж нь тохирч байгаад химийн шинжилгээний үзүүлэлтээр хяналт тавин ажиллаж байна.

Лабораторийн тоног төхөөрөмж, хүчин чадал
Thermo Scientific Evolution 300 UV-VIS Спектрофотометр

Ундны усанд агуулагдах нитрит, нитрат, сульфат, нийт төмөр, аммони, фторын агууламжийг Thermo Scientific Evolution 300 UV-VIS спектрофотометр багажаар ppm буюу мг/кг төвшинд 0,001 нарийвчлалтайгаар тодорхойлж байна. Спектрофотометр багаж нь шинжилгээний дээжийг тохирох уусгагчид уусгаж уусмал хэлбэрт оруулаад сонгосон урвалжийн тусламжтайгаар фотометрын урвалыг явуулж өнгөт комплекс нэгдэлд шилжүүлээд гэрлийн шингээлт (оптик нягт)-ийг хэмжих замаар бодисын агууламжийг тодорхойлдог багаж юм. Энэхүү багаж нь уусмалын гэрлийн шингээлтийг 190-1100nm долгионы уртад 0,001 нарийвчлалтай хэмждэг.


ОРЧНЫ ХИМИЙН ЛАБОРАТОРИ

Орчны химийн лаборатори нь ахуйн бохир ус болон үйлдвэрлэлийн бохир усанд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, ууссан хүчилтөрөгч, pH, нийт хлор, нитрит, нитрат, сульфид, үлдэгдэл бром, нийт болон холимог шүлтлэг, умбуур бодис, хром, аммони, зэрэг 13, саарал усанд pH, чөлөөт ба нийт хлор, умбуур бодис тодорхойлох шинжилгээг уламжлалт болон багажит шинжилгээний аргаар үндэсний болон олон улсад батлагдсан стандарт арга аргачлалын дагуу шинжилгээ хийж байна.

Лабораторийн тоног төхөөрөмж, хүчин чадал
Thermo Scientific Evolution 300 UV-VIS Спектрофотометр

Ундны усанд агуулагдах нитрит, нитрат, сульфат, нийт төмөр, аммони, фторын агууламжийг Thermo Scientific Evolution 300 UV-VIS спектрофотометр багажаар ppm буюу мг/кг төвшинд 0,001 нарийвчлалтайгаар тодорхойлж байна. Спектрофотометр багаж нь шинжилгээний дээжийг тохирох уусгагчид уусгаж уусмал хэлбэрт оруулаад сонгосон урвалжийн тусламжтайгаар фотометрын урвалыг явуулж өнгөт комплекс нэгдэлд шилжүүлээд гэрлийн шингээлт (оптик нягт)-ийг хэмжих замаар бодисын агууламжийг тодорхойлдог багаж юм. Энэхүү багаж нь уусмалын гэрлийн шингээлтийг 190-1100nm долгионы уртад 0,001 нарийвчлалтай хэмждэг.