Үндэсний үйлдвэрүүдийн болон экспорт, импортын бүтээгдэхүүнд хими, хор судлал, нян судлал, таримал ургамлын үр, хорио цээр, эм, биобэлдмэл, паразитологи биотуршилтын шинжилгээг батлагдсан арга аргачлалын дагуу чанарын өндөр түвшинд хийж, хэрэглэгчдийг үнэн зөв шинжилгээний үр дүнгээр хангахад оршино.
ҮЙЛ АЖИЛЛАГАА
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан чиг үүргийн дагуу хүнсний лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлын сорилт шинжилгээ, тандалт судалгаа, эрсдлийн үнэлгээ хийх, шинжилгээний ур чадварыг үнэлэх сорилтыг зохион байгуулж, “MNS ISO/IEC 17025 : 2018.Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага”, “MNS ISO 17043 : 2010. Тохирлын үнэлгээ – Ур чадварын сорилтод тавих ерөнхий шаардлага” стандартаар итгэмжлэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна.
- Хүнсний аюулгүйн үзүүлэлт буюу хүнсэн дэх нян, мөөгөнцөр, тэдгээрийн хор, физик, химийн бохирдлыг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг шинжлэх болон паразит илрүүлэн тодорхойлох;
- Орчны аюулгүйн үзүүлэлт буюу хөрс, ус, агаарын хими, биологийн бохирдлыг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг шинжлэн тодорхойлох;
- Ахуйн хими, гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүний аюулгүйн анхан шатны болон амьтан дээр биотуршилтын шинжилгээ хийж, эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг тодорхойлох;
- Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, сав баглаа боодол зэрэгт гадаад болон дотоод хорио цээртэй хортон шавьж, хачиг, хог ургамал, ургамлын өвчин илрүүлэн тодорхойлох;
- Бүх төрлийн таримал ургамлын үр, үр тарианд тариалалтын болон технологийн чанарын шинжилгээ хийх;
- Гадаад орчин (агаар, хөрс, ус), барилгын материал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд цацраг идэвхт бохирдлын хэмжээ, мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хэмжээг тодорхойлох, ионжуулагч цацраг үүсгэгч багаж, тоног төхөөрөмжийн чанарын баталгаажилтын хэмжилт шинжилгээ, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх ионжуулагч цацрагийн урьдчилан сэргийлэх хэмжилт шинжилгээ хийх;
- Өргөх механизмын техникийн хяналт, магадлан шинжилгээг тус тус гүйцэтгэж байна.