Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        
ЗОРИЛГО

Цацрагийн хяналтын лаборатори нь хүн ам болон байгаль орчинд ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөнд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хүн ам болон цацрагтай ажиллагчдад шууд болон шууд бусаар нөлөөлж буй ионжуулагч цацрагийн хэм хэмжээг хэмжилт, шинжилгээгээр тогтоон баталгаажуулах үндсэн зорилготой.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хүн амын шарлага, мэргэжлийн шарлага гэсэн 2 нэгж лабораторитой үйл ажиллагаагаа явуулж байна. Энд бүх төрлийн хүнс, гадаад орчны ус, хөрс, уулын чулуулаг, барилгын материал, түүхий эдэд байгалийн болон зохиомол цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох, мэргэжлийн шарлагын хувийн тун үнэлэх, рентген тоног төхөөрөмжийн чанарын хяналтын хэмжилт, радон, ажлын байрны цацрагийн хяналт, тунгийн чадал болон гадаргуугийн бохирдлын хэмжилт шинжилгээг стандарт арга аргачлалын дагуу хийж гүйцэтгэдэг.

ИТГЭМЖЛЭЛ

2013, 2016, 2019, 2023 онуудад MNS ISO/IEC 17025:2007 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавигдах ерөнхий шаардлага”-ыг хангаж магадлан итгэмжлэгдсэн лаборатори болсон.

ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Лабораторийн хэмжилт, шинжилгээний арга, аргачлалыг олон улсын жишигт хүргэхээр Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн гишүүн лаборатори дундын харьцуулалтын АЛМЕРА сүлжээнд элсэн орж, шинжилгээний чанарыг олон улсын хэмжээнд хүргэхээр ажиллаж байна.

ХҮН АМЫН ШАРЛАГЫН ЛАБОРАТОРИ
Хүнсний цацрагийн шинжилгээ

Хүний амыг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөнд орохоос урьдчилан сэргийлэхийн зорилгоор эх орны үйлдвэрийн болон импортоор оруулж ирдэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнд цацраг идэвх тодорхойлох шинжилгээг байгалийн болон зохиомол цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох шинжилгээг батлагдсан стандарт арга аргачлалын дагуу гамма спектрометрийн багажаар шинжилгээ хийдэг.

Гадаад орчин, Уул уурхай, барилгын материалын шинжилгээ

Хөрс, уулын чулуулаг, гадаргын болон гүний ус, ашигт малтмал, геологи, уул уурхайн дээжүүд болон дулааны цахилгаан станцын хаягдал үнс, барилгын материалын түүхий эдийн дээжүүдэд байгалийн цацраг идэвхт изотопуудын хувийн идэвх, нийлбэр радийн эквивалент идэвхийг батлагдсан стандарт арга аргачлалын дагуу гамма спектрометрийн багажаар шинжилгээ хийдэг.

Нийлбэр альфа бета тодорхойлох шинжилгээ

Альфа болон бета бөөм нь хүний амьсгал болон залгиур эрхтний замаар дамжин хүний биед дотоод шарлага үүсгэх эрсдэлтэй учраас бүх төрлийн гадаад орчны болон агаар, усны дээжид нийлбэр альфа болон нийлбэр бета идэвхийг тодорхойлох шинжилгээг хийж гүйцэтгэж байна.

Радоны хуримтлал тодорхойлох шинжилгээ

Орон байр, ажлын газар, гүний уурхай, ундны усанд радон хуримтлагддаг ба цацрагийн дотоод шарлага үүсгэдэг барилгын материал болон газрын хөрснөөс тогтмол ялгарч байдаг цацраг идэвхт хий юм. Манай лаборатори нь агаар, ус, хөрсөнд радоны хуримтлал тодорхойлох хэмжилтийг зориулалтын зөөврийн багаж ашиглан тодорхойлох хэмжилт шинжилгээг хийж байна.

Цацрагийн явуулын хэмжилт шинжилгээ

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын албан хүсэлтийн дагуу тухайн орчин нөхцөл болон объектод баталгаажсан зөөврийн багаж тоног төхөөрөмжөөр гамма цацрагийн тунгийн чадал, альфа бета бөөмийн гадаргуун бохирдлын хэмжилт шинжилгээг хийж байна.

МЭРГЭЖЛИЙН ШАРЛАГЫН ЛАБОРАТОРИ
Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын албан хүсэлтийн дагуу тухайн Монгол Улсад цөмийн материал, цацрагийн үүсгүүр, цацраг үүсгэгч ашиглан үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын цацрагтай ажиллагчдын ажлын байрнаас авч буй цацрагийн шарлагыг тунг арьсны гадаргуу Hp(0.07) болон арьсны гүнд Hp(10) гэсэн 2 үзүүлэлтээр TLD-100 загварын дозиметр ашиглан сар бүр стандарт арга аргачлалын дагуу үнэлэлдэг. Цацрагтай ажиллагчдын нэгдсэн бүртгэл хөтлөх, хэмжилтийн дүнгийн мэдээллийн сан бүрдүүлж ажилладаг.

Чанарын хяналтын хэмжилт шинжилгээ

Бүх төрлийн рентген аппарат, томографын аппарат, маммографын аппарат, харалтын болон ангиографын аппарат зэрэг бүх төрлийн рентген оношилгооны тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд чанарын хяналт, баталгаажуулалт хэмжилтийг батлагдсан стандарт арга аргачлалын дагуу зориулалтын багажаар хийдэг.

Ажлын байрны цацрагийн хэмжилт

Рентген оношилгооны тоног төхөөрөмж ашигладаг байгууллагын албан хүсэлтийн дагуу цацрагтай ажиллагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, цацрагийн нэмэгдэл шарлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх мөн рентген оношилгооны төхөөрөмж ажиллаж байх үед төхөөрөмж байрлах өрөөний ойр орчимд цацрагийн алдагдал байгаа эсэхийг тодорхойлох хэмжилтийг баталгаажсан зориулалтын багажаар хийж гүйцэтгэдэг.

ХОЛБОО БАРИХ
  • Шуудангийн хаяг:

    Улаабаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө - 75, 17042
  • Утасны дугаар:

    +976 7000 5972
  • Факс:

    +976 7000 5972
  • Имэйл хаяг:

    labinfo@nrl.gov.mn