Микробиологийн лаборатори нь бүх төрлийн хүнсний түүхий эд, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, ус, ахуйн хэрэглээ, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалах, худалдаалах явцад бий болсон хүний биед эмгэг төрүүлэгч бичил биетнийг илрүүлэх, тодорхойлох, эрүүл ахуйн чанар, аюулгүй байдлын шинжилгээ мөн эмнэлгээс шалтгаалах халдвар, паразитологи, биотуршилт, молекул биологийн шинжилгээг хийх зорилго бүхий цогц лаборатори бөгөөд нийт үндсэн 9 нэгж лабораторитойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн тэжээлт орчин бэлтгэл, ариутгал, устгал, угаалга, дээж хүлээн авах дэд нэгжүүдтэй.
Тус лаборатори 2003, 2006, 2009, 2012, 2016, 2019 болон 2023 онд Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдсэн.
FEPAS, LGC AXIO зэрэг олон улсын байгууллагуудын ур чадвар үнэлэх тестэнд 2008 онд Salmonella spp, 2010 онд Listeria monocytogenes, 2012 онд E.Coli O157 EHEC, 2014 онд Enterobacter sakazakii, 2016 онд Salmonella thypimurium, 2019 онд E.Coli O157 STEC, 2023 онд E.Coli O157 EAEC илрүүлэх шинжилгээг тус тус гүйцэтгэн “Хангалттай сайн“ үнэлгээтэй оролцсон.
Vitek 2 Compact. Грам сөрөг 159, Грам эерэг 133, хөгц мөөгөнцрийн 50, спор үүсгэгч 46, нейстер гемолифилусын 26, нийт 404 бичил биетэнг тодорхойлох чадвартай бүрэн автомат багаж юм.
Mini Vidas. Бүх төрлийн бүтээгдэхүүнд Salmonella, L.monocytogenes, E.coli O157 зэрэг бичил биетэнг богино хугацаанд 45 минутанд илрүүлэх иммуно-анализатор багаж юм.
-
Шуудангийн хаяг:
Улаабаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө - 75, 17042 -
Утасны дугаар:
+976 7000 5972 -
Факс:
+976 7000 5972 -
Имэйл хаяг:
labinfo@nrl.gov.mn