-
УР ЧАДВАРЫН СОРИЛТ ЯВАГДАХ ЗАРЧИМ
- Хөтөлбөр, техникийн даалгавар буюу заавар боловсруулах батлуулах зарлан мэдээлэх, цахим хаягт байршуулах;
- Оролцогчдоос судалгаа авах;
- Хяналтын тестийг бэлтгэх, тогтвортой байдлын шинжилгээ хийх үе шат, савлах ;
- Тестийг оролцогчдод товлосон хугацаанд нэгэн зэрэг тараах;
- Оролцогч лабораториуд шинжилгээг гүйцэтгэх хугацаа олгох;
- Ирүүлсэн дүнг нэгтгэж, тооцоолох, дүгнэх;
- Тайланг хүргүүлэх /оролцогч нарт, төрийн байгуулагад/;
Тохирлын үнэлгээ-ур чадварын сорилтод тавих ерөнхий шаардлага MNS/ISO IEC 17043:2010 стандарт 2014 оноос эхлэн зохион байгуулж байна.
ХОЛБОО БАРИХ-
Шуудангийн хаяг:
Улаабаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө - 75, 17042 -
Утасны дугаар:
+976 5126 3264 -
Факс:
+976 7000 6946 -
Имэйл хаяг:
uchadvar@gmail.com
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.5 дахь заалт, “Сорилтын болон калибровкийн лабораторид тавигдах ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2018 стандартын 5.5-р бүлэг, MNS ISO/IEC 17043:2010 стандартыг үндэслэн үндэсний ур чадварыг үнэлэх хөтөлбөрийг зохион байгуулдаг.
АЧ ХОЛБОГДОЛ:Энэхүү сорилтын ур чадварыг үнэлэх хөтөлбөрийг зохион байгуулснаар
- Сорилтын лабораторийн хэвийн үйл ажиллагаа, шинжилгээний арга, аргачлалыг хянах,
- Тухайн лабораторид үл тохирлоо залруулах, сэргийлэх, сайжруулалт хийх боломжийг бүрдүүлэх,
- Итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийн нэг болох шинжилгээний ур чадвараа үнэлүүлэх ач холбогдолтой.
- Итгэмжлэгдсэн байх;
- Стандарт арга, аргачлалтай байх;
- Сорилт гүйцэтгэх тоног төхөөрөмжөөр хангагдсан байх;
- Боловсон хүчин нь тухайн шинжилгээг гүйцэтгэх чадавхитай байх;
Итгэмжлэгдсэн төрийн, хяналтын байгууллагын сүлжээ, орон нутгийн болон хувийн өмчит лабораториуд байна. Оролцогч лаборатори нь ур чадварын сорилтын хөтөлбөрт хамрагдахдаа доор дурдсан шаргуурыг хангаж байх шаардлагатай.
Тайлангийн эх өгөгдлийг оролцогчдод мэдээлэх шаардлагагүй, харин үр дүигийн хураангуйг хүснэгт болон график хэлбэрээр зохион байгуулагч лаборатори бичгээр тухайн лабораториудад илгээхээс гадна электрон хэлбэрээр үзүүлж болно Тогтоосон хугацаанд хяналтын тестийн үр дүнгээ ирүүлсэн лабораторийг бүртгэн хүлээн авч, оролцогч бүрийн ашигласан шинжилгээний арга, ажлын явц, үр дүнгийн тооцоололд дүгнэлт хийнэ. Ур чадварын хөтөлбөрт оролцогчдын үр дүнгийн тайланг хүснэгт болон графикийн хэлбэрээр төлөвлөгөенд заасан хугацаанд хүргүүлнэ.