Тус төв нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан үндсэн чиг үүргийн дагуу 9 хүний бүрэлдэхүүнтэй дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол улсын Засгийн газрын 2012 оны 175 дугаар тогтоолоор байгуулагдсан “Хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн нэгдсэн сүлжээ” нь мэргэжлийн хяналтын байгууллага өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан Стандарт хэмжил зүйн газрын харьяанд ажиллаж байна. Эдгээр сорилтын сүлжээ лабораториуд, хүнсний шинжилгээний итгэмжлэгдсэн лабораториуд хоорондын уялдаа холбоог хангах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, шинжилгээний аргын нэгдмэл байдлыг хангах асуудлын хүрээнд СХЗГ-ын даргын 2023 оны 09 дүгээр сарын 20- ны өдрийн А/210 дугаар “Жишиг баримт бичгийг шинэчлэн батлах тухай” тушаалаар орон нутгийн сорилтын сүлжээ лабораториудад олон улсын стандарт MNS/ISO 17025 стандартын шаардлагыг хангах, итгэмжлэлд ашиглах мэргэжил арга зүйн гарын авлагыг шинэчлэн боловсруулав.
Хүнсний лабораториудын шинжилгээний үр дүнгийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, сангийн мэдээлэлд тандалт, судалгаа, дүн шинжилгээ хийх чиглэлээр Лабораторийн мэдээллийн менежментийн тогтолцоо ( цаашид ЛМУТ гэх) нь тус лабораторийн гар ажиллагаатай үйл явцыг дахин инженерчилж, шинжилгээний мэдээллийн сан үүсгэх бөгөөд лабораторийн шинжилгээний явц болох дээж бүртгэх, шинжилгээ хийх, шинжилгээ баталгаажуулах, хариу олгох зэрэг бүх процессийн баримт бичгийг цахимаар браимтжуулан удирдахын сацуу богино хугацаанд мэдээлэлд хандаж дүн шинжилгээ хийх, статистик боловсруулалт хийх боломжийг олгодог. Лабораторийн үйл ажиллагааг цахим хэлбэрт оруулж, олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх LIMS программыг нэвтрүүлэх ажил нь ЭМЯ болон АХБ-ны хамтран хэрэгжүүлсэн төслийн санхүүжилтээр 2015 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Энэхүү систем орон нутгийн лабораторийн нэгдсэн сүлжээнд 2019 оны 09 дүгээр сараас эхлэн бүрэн нэвтэрч эхэлсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сараас эхлэн тайлан, мэдээллийн сангийн утгуудыг уг системээс бүрэн хэмжээгээр гарах боломжтой болсон.
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдалд тандалт судалгаа, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдлийг үнэлэх, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах чиглэлээр нийт 13 удирдамжийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тандалт судалгаа, эрсдэлийн үнэлгээний ажлыг лабораторийн шинжилгээний үр дүнд тулгуурлан гүйцэтгэж, тайлан, зөвлөмжийг холбогдох (ҮАБЗ, ХХААХҮЯ,ЭМЯ г.м) газруудад хүргүүлдэг.
Тус лаборатори нь Шадар сайдын “Бүтэц шинэчлэх тухай” 2014 оны 14 дүгээр тушаалаар СХЗГ-ын Ур чадварын үнэлгээг явуулах чиг үүрэгтэй нэгжийг тус лабораторийн бүтцэд нэгтгэснээр хүнсний лабораториудын шинжилгээний ур чадвар, дадлага туршлагыг хөндлөнгөөс үнэлэх ур чадварын сорилтыг зохион байгуулах, чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Тохирлын үнэлгээ – Ур чадварын сорилтод тавих шаардлага MNS ISO/IEC 17043:2010” стандартын шаардлагыг хангаж, 2016 оноос эхлэн итгэмжлэгдсэн бөгөөд 2018, 2020 онуудад давтан итгэжлэлийн үнэлгээнд орж итгэмжлэгдсэн үндэсний түвшинд ажиллаж байгаа ганц лаборатори болно. Хүнсний лабораториудын ур чадварын сорилтын хөтөлбөрийг хими, нян судлал, хорио цээрийн төрлөөр нийт 160 орчим төрийн болон хувийн хэвшлийн лабораториудыг оролцуулан жилдээ 2 удаа зохион байгуулж байна.
Байгууллагын стратеги төлөвлөлтийг салбарын бодлого, хуль эрхзүйн орчинд нийцүүлэн төлөвлөх, жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлангийн нэгтгэл, цаг үеийн мэдээ мэдэлэл, судалгаа, танилцуулга бэлтгэх зэрэг дотоод зохион байгуулалтын ажлыг хариуцан гүйцэтгэж байна.
-
Шуудангийн хаяг:
Улаабаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө - 75, 17042 -
Утасны дугаар:
+976 7000 5972 -
Факс:
+976 7000 5972 -
Имэйл хаяг:
labinfo@nrl.gov.mn