Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

"Биоаюулгүй байдал, биохамгаалал" сэдэвт лабораторийн интерактив сургалт


БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, ЕХ-ны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдэлийг бууруулах (CBRN CoE) санаачлагаас хамтран “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах, мэргэжлийн сургалтыг зохион байгуулах бүсийн Р53” төслийг 2017-2019 онд хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү төслийн баг “Биоаюулгүй байдал, биохамгаалал” сэдэвт лабораторийн интерактив сургалтыг 2019 оны 01 дүгээр сарын 08-наас 10-ны өдрүүдэд МХЕГ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийг түшиглэн, уг төслөөр бэлтгэгдэж байгаа 12 сургагч багш нарын хамт зохион байгуулж байна. Сургалтанд ОБЕГ, ЦЕГ, ХХЕГ, ТЕГ, Зэвсэгт хүчний нэгдсэн лаборатори, Дотоодын цэргийн 805 анги, ХАБҮЛЛ-ийн биоаюулгүй байдал, халдвар хамгааллыг асуудал хариуцсан 15 мэргэжилтэн хамрагдаж байна.