Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

“Эрүүл, нөхөрсөг хамт олон” сэдэвт спорт өдөрлөгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.


    Монгол Улсын Засгийн газраас Мэргэжлийн хяналтын байгууллагын тогтолцоог өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд  нэмэлт өөрчлөлт орсноор тус лаборатори нь Стандартчилал, хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд ажиллаж эхэлсэн.  

    Монгол Улсад Стандарт, хэмжил зүйн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд найрсаг хамт олныг бүрдүүлэх, ажилтан, албан хаагчдын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн  “Эрүүл, нөхөрсөг хамт олон” сэдвэвт спорт өдөрлөгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

    Тэмцээнд салбарын 8 баг тамирчид спортын 5 төрлөөр өрсөлдөв. Багийн нийлбэр дүнгээр СХЗГ-ын Нэгдсэн төв лаборатори болон Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төвийн баг тэргүүлж,  цомын эзэн боллоо.