“Стандарт ба хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгуулан шилдэг илтгэлүүдийг хэлэлцэн урамшуулал олгож бүтээлийн эмхэтгэлийг хэвлүүлж нийтийн хүртээл болгоно.
Хурлын зорилго нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Хүнсний тухай хууль, "АЛСЫН ХАРАА-2050" Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол зэргийг хэрэгжүүлэх, хүнсний салбарт мөрдөгдөж буй стандартуудын хэрэгжилтийг сайжруулахтай холбогдуулан стандарт, хэмжил зүй, хүнс үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийн салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох юм.
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/sW3BmPKcMiTP7Rxi6
Илтгэлд тавигдах шаардлага: https://drive.google.com/file/d/1azBTRSZgX7L4PFEOu8oc1xZcyr9674A5/view?usp=sharing
Холбогдох: 80301283
nrlforfoodsafety@gmail.com