Сүүлийн жилүүдэд хүүхдийн чихэрлэг ундааны хэрэглээ нэмэгдэж үүнээс шалтгаалан илүүдэл жин, таргалалт нэмэгдэн цаашлаад олон төрлийн халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгдэж байна.
Манай байгууллага 2024 онд Чихэрлэг ундааны хэрэглээг багасгая нөлөөллийн аян хэрэгжүүлж байгаа бөгөөд нөлөөллийн аяны хүрээнд чихэрлэг ундаанд туршилт судалгаа хийх, иргэд, олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэх, ундаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хэлэлцүүлэг хийх, “Сахаргүй ундаа – зөв дадал” сэдвээр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 5, 6-р ангийн сурагчдад сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.