Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

ОЛОН УЛСЫН УР ЧАДВАРЫН СОРИЛТ ТУРШИЛТ ОРОЛЦОЖ БАЙНА.


Микробиологийн лаборатори нь Их Британи улсын Хүнс, хүрээлэн буй орчны судалгааны агентлагийн FAPAS* олон улсын ур чадварын сорилтод Тахианы маханд Listeria monocytogenes/Listeria spp. илрүүлэх үзүүлэлтээр хамрагдаж шинжилгээг хийж гүйцэтгэж байна.

Тус сорилтод оролцсоноор лабораторийн тоног төхөөрөмж, шинжилгээний арга аргачлал, шинжээчийн ур чадвар, үр дүнгийн үнэн бодит байдал, нарийвчлал нь ямар түвшинд гүйцэтгэж байгаагаа үнэлүүлж, тухайн лабораторийн  шинжилгээний үр дүн олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломж бүрддэг.

FAPAS ур чадварын хөтөлбөр нь сорилтод оролцож буй ISO/IEC 17025:2017 стандартаар итгэмжлэгдсэн олон улсын лабораториудтай шинжилгээний гүйцэтгэлийн үр дүнг харьцуулж, хараат бус үнэлгээ өгч ажилладаг олон улсын байгууллага юм.

                                                                                                                                                                             

*Food analysis performance assessment scheme