Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА


Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ерөнхий захирал О.Нандин-Эрдэнэ болон ажлын хэсгийнхэн Дархан-Уул аймагт ажиллав.

Тус аймгийн Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцан, судалгаа, шинжилгээ болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солицож, хоёр байгууллага хамтарсан судалгаа хийх, магистр, докторын сургалтад хамруулах, лаборатори хоорондын харьцуулсан шинжилгээг хийх зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.