Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ажлын хэсгийнхэн Төв аймгийн СХЗХ-ийн Сорилтын лабораторийн үйл ажиллагаатай танилцан үнэлж, пестицидийн үлдэгдлийн хурдавчилсан шинжилгээний арга аргачлалаар сургалт зохион байгуулан, мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.
Мөн тус аймгийн СХЗХ болон Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран орон нутгийн тариалалтын төмс, хүнсний ногоонд пестицидийн үлдэгдлийн тандалт, шинжилгээ хийлээ. Тандалт судалгааг 3 аж ахуй нэгжийн 11 дээжид пестицидийн үлдэгдэл тодорхойлох хурдавчилсан шинжилгээний 2 багаж ашиглан зэрэгцээ шинжилгээг хийв.