Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

Лабораториудын шинжилгээний ур чадварыг үнэлэх 2026 оны сорилтын хөтөлбөр эхэллээ.


???? Тус лабораторийн Ур чадварын сорилт, сургалтын хэлтэс нь хими, микробиологи, хорио цээрийн чиглэлээр үндэсний түвшинд итгэмжлэгдэж, хүнс, байгал орчин, эм биобэлдмэл, мал эмнэлэг, зооноз зэрэг нийт 200 орчим лабораториудыг оролцуулан ур чадварын сорилтыг үнэлэх хөтөлбөрийг зохион байгуулдаг.
???? Энэхүү хөтөлбөрийн зорилго нь лабораториудын шинжилгээний үр дүнгийн үнэн зөв, найдвартай байдлыг бодитоор үнэлэх, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, чанарын тогтолцоог тасралтгүй сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.
???? Энэ оны нэгдүгээр ээлжийн сорилтын хөтөлбөрт нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, эм биобэлдмэлийн үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, судалгаа, дотоод хяналтын өмчийн бүх хэлбэрийн хими, микробиологи, хорио цээрийн сорилтын лабораториуд гэрээний дагуу дараах үзүүлэлтээр оролцож байна. Үүнд:
1.Химийн сорилт - Багажит шинжилгээний аргаар жимсний жүүсэнд хуурай бодис (%), уламжлалт шинжилгээний аргаар хүнсний давсанд иодын агууламж (мг/кг) тодорхойлох;
2.Микробиологийн сорилт - Хүнсний бүтээгдэхүүн (шингэн, хуурай)-д халдварлуулсан нян тодорхойлох, ариутгаж савласан усанд нянгийн ерөнхий тоог тоолох;
3.Хорио цээрийн сорилт - Улаан буудайн 1000 үрийн жин тодорхойлно.