Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН ОЮУТНУУДАД ЛАБОРАТОРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛЛАА


✅ Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори их, дээд сургуулийн оюутнуудад лабораторийн үйл ажиллагааг танилцуулах, мэргэжил сурталчлах зорилгоор Шинэ Монгол технологийн их сургуулийн харьяа Шинэ Монгол технологийн коллежийн Химийн инженерчлэлийн III курсийн оюутнуудыг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзалт зохион байгууллаа.

✅ Оюутнууд орчин үеийн лабораторийн багаж, тоног төхөөрөмж, шинжилгээний дэвшилтэт арга зүйтэй танилцаж, мэргэжлийн онцлог, ажлын орчин, ирээдүйн боломжуудын талаар мэдээлэл авч туршлага хуримтлууллаа.

Мөн тус сургуулийн багш, оюутнууд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид үйлдвэрийн дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд холбогдох журмын дагуу үйлдвэрлэлийн дадлага хийх бүрэн боломжтой талаар танилцууллаа.