Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

ХҮНСНИЙ ТЕХНОЛОГИЙН АНГИЙН АЮУТНУУД ЛАБОРАТОРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА


???? Техник, технологийн их сургуулийн Хүнсний технологич мэргэжлээр сурч байгаа оюутан залуус хүнсний чанар, аюулгүй байдлын шинжилгээ, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд тавих аюулгүй үзүүлэлтийн талаар ойлголт авч, лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

???? Арга хэмжээний хүрээнд оюутнууд орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмж, дэвшилтэт шинжилгээний арга, аргачлалтай танилцаж, онолын мэдлэгээ практиктай хослуулах боломжийг бүрдүүлэв. Түүнчлэн лабораторийн шинжилгээний үйл явц, чанарын хяналт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хэрхэн ханган ажилладаг талаар ойлголттой боллоо гэж тус сургуулийн Үйлдвэрлэл, технологийн тэнхимийн дэд профессор М.Бадамцэцэг онцлон тэмдэглэсэн юм.