Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


???????? Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдлаа.

???? Арга хэмжээний үеэр Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, салбарын албан хаагчид болон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзан санал солилцов.

???? Тэрбээр хүнсний бүтээгдэхүүн стандартын шаардлага, аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхийг анхаарах шаардлагатайг онцолж, цаашид стандартыг хангуулах, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулж байгааг онцоллоо.

???? “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд иргэдэд хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын шинжилгээ, лабораторийн үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээлэл, танилцуулга, зөвлөмж хүргэж, ундны ус, хүнсний ногооны шинжилгээ, бактерийг микроскопоор ажиглах, цацрагийн хэмжилт хийх, ургамлын хөнөөлт шавж, өвчний талаарх үзэсгэлэнтэй танилцах зэрэг үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай хүргэлээ.