Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

“Бичил биетний тэсвэржилттэй холбоотой Кодексын стандартын хэрэгжилтийг дэмжих арга хэмжээ” (ACT) төсөл 2022–2026 онд Монгол Улсад амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээ зохион байгуулагдлаа.


ACT ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ, ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-аас хэрэгжүүлсэн “Бичил биетний тэсвэржилттэй холбоотой Кодексын стандартын хэрэгжилтийг дэмжих арга хэмжээ” (ACT) төсөл 2022–2026 онд Монгол Улсад амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Төслийн хүрээнд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори:

- Бичил биетний тэсвэржилтийн шинжилгээний чиглэлээр үндэсний сургагч багш бэлтгэгдэв.

- ATLASS үнэлгээний PIP II шатны шаардлагыг амжилттай хангаж, лабораторийн чадавхаа олон улсын түвшинд үнэлүүлэв.

- Олон улсын ур чадварын сорилд 3 жил дараалан амжилттай оролцов.

- Хүнсээр дамждаг бичил биетний тэсвэржилтийн үндэсний хэмжээний 2 удаагийн тандалт, судалгааг хэрэгжүүлэв.

Энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлсэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн газар, БНСУ-ын Засгийн газар, ACT төслийн үндэсний зохицуулагч Б.Энхтөр, мэргэжилтэн С.Дэлгэрцэцэг, мөн төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, MPTF төслийн зохицуулагч доктор (Ph.D) Б.Энхтуяа, МЭХ-ийн ЭШТэрА, Доктор Sc.D Батцэцэг, ХААИС-ийн багш доктор (Ph.D) Уянга болон хамтран ажилласан бүх байгууллага, мэргэжилтнүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье.