ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Др Сокорро Эскаланте-тай уулзаж хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй транс тос, сахар зэрэг бүтээгдэхүүнд хийгдэж буй шинжилгээ, ундны усны шинжилгээний чадамж, хүнсний бүтээгдэхүүнд хийгдэж буй тандалт судалгаа, лабораторийн үйл ажиллагааны талаар мэдээлэл, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр хатагтай Др Сокорро Эскаланте: хүн амын эрүүл мэндийн чухал бүрэлдэхүүн хэсэг бол эрүүл аюулгүй хүнс гэдгийг онцолсон бөгөөд ДЭМБ-аас нийгмийн эрүүл мэндийн асуудлуудуудад томоохон нөлөө үзүүлж буй зарим тухайлсан чиглэлийн шинжилгээний чадавхыг бэхжүүлэх, тандалт судалгаа хийхэд мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах талаар ярилцлаа.
