Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

Бүгд Найрамдах Филиппин Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс, БНСУ-ын төслийн үндэсний зохицуулагчид, эрдэмтэд, мэргэжилтэн төлөөлөгчид 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай лабораторид ажиллалаа.


НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Даян дэлхийн байгаль хамгаалах сан, БНСУ-ын Азийн биоаюулгүй байдлын хамтын ажиллагааг дэмжих хүрээлэн (KIPABiC)-ийн дэмжлэгтэйгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хэрэгжүүлж буй "Ази тивд биоаюулгүй байдлын үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд биотехнологийн аюулгүй хэрэглээг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд дэмжих нь" төслийн удирдах хорооны уулзалтын хүрээнд Бүгд Найрамдах Филиппин Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс, БНСУ-ын төслийн үндэсний зохицуулагчид, эрдэмтэд, мэргэжилтэн төлөөлөгчид 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай лабораторид ажиллалаа.

???? Энэ үеэр хүнсний бүтээгдэхүүнд хувиргасан амьд организмыг илрүүлэх шинжилгээний өнөөгийн чадавх, лабораторийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүний нөөцийн чадавхжуулалт, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, генийн өөрчлөлттэй хүнсний хяналт, шинжилгээний тогтолцоог хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, лабораторийн техникийн болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх боломж, олон улсын туршлага, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

???? Энэхүү уулзалт нь төслийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, оролцогч байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, генийн өөрчлөлттэй хүнсний шинжилгээний үндэсний чадавхыг олон улсын түвшинд хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.