Пестицидийн үлдэгдлийн асуудлаарх Кодексийн хорооны 57 дугаар хуралд Монгол улсыг төлөөлөн Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болон Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн холбогдох мэргэжилтэн, судлаачид оролцож байна. Тус чуулган БНХАУ-ын Бээжин хотноо 2026 оны 09 дүгээр сарын 07-12 өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд 188 орны төлөөлөгчид оролцож байна.