Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

Эрдэм шинжилгээний V бага хурал – 2018


ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ VI БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.
Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораториос жил бүр зохион байгуулдаг Эрдэм шинжилгээний бага хурал 6 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө.
Тус хуралд хяналтын итгэмжлэгдсэн сүлжээ лабораторийн эрхлэгч, шинжээчид бусад эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, багш, оюутнууд оролцож, өөрсдийн судалгаа шинжилгээний бүтээлүүдийг илтгэн хэлэлцэж, мэдээлэл солилцов. Тэргүүн байрт “Элэгний эсийн хавдрын эсрэг сонгомол эмчилгээнд глицирретиний хүчил холбоот ТПГС полимер мицеллийг ашиглах нь”, Дэд байранд “Хулганы үсний ургалтад хонины сүүлний тосны нөлөөлөх идэвхийг тодорхойлсон дүн”, Тусгай байрт “Амьсгалын замын цочмог өвчний үед хэрэглэдэг тугнасан нунтаг эмүүдийн агууламжийг ӨИШХ-ын аргаар тодорхойлсон судалгааны үр дүн ба аргын баталгаажуулалт” сэдвүүд шалгарлаа.
Тус хурлын эмхэтгэлд нийт 29 судлаачдын оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн бүтээл нийтлэгдсэн бөгөөд эндээс хүнс болон эмийн салбарт хийгдэж буй чанар, аюулгүй байдлын шинжилгээ, судалгааны талаарх мэдээллийг олж авна гэдэгт найдахын сацуу жил ирэх тусам хурлын цар хүрээ тэлж байгааг илэрхийлэхдээ таатай байна.