МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораториос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эрдэм шинжилгээний бага хурал 7 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө.
Тус хуралд хяналтын итгэмжлэгдсэн сүлжээ лабораторийн эрхлэгч, шинжээчид бусад эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, багш, оюутнууд оролцож, өөрсдийн судалгаа шинжилгээний бүтээлүүдийг илтгэн хэлэлцэж, мэдээлэл солилцов. Тэргүүн байрт “Бактери хадгалах энгийн аргыг туршсан дүн”, Дэд байранд “Хархорин орчмын цацрагийн экологийн судалгаа”, Тусгай байрт “Хуванцар саванд агуулагдах зарим химийн бодисын усанд шилжих шилжилтийг тодорхойлсон дүн” сэдвүүд шалгарлаа.
Хурлын эмхэтгэлд нийт 35 судлаачдын оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн бүтээл нийтлэгдсэн бөгөөд эм биобэлдмэл, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг тодорхойлоход тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа баримтад тулгуурлан бий болгох, шинэчлэх бодит нөхцөлийг бүрдүүлж байна.