Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

MNS ISO/ IEC 17020:2013 СТАНДАРТАД АМЖИЛТТАЙ ҮНЭЛЭГДЭЛЭЭ.


                 MNS ISO/ IEC 17020:2013 “Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” стандартын дагуу анхдагч итгэмжлэлийн үнэлгээг СХЗГ-ын даргын 2020 оны А/22 тушаалаар томилогдсон Итгэмжлэлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Оюунчимэг, НЭМҮТ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Өнөрсайхан, Итгэмжлэлийн газрын техникч П.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020 оны 02 дугаар сарын 04,05 –ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

Итгэмжлэлийн анхдагч үнэлгээгээр ХНХШТ-ийн боловсон хүчний боловсрол, мэргэшлийн түвшин, хэмжилт шинжилгээ хийх дадал, ур чадварын түвшин сайн байгаа нь давуу талтай байлаа. Үнэлгээний үеээр тус төвийн баримт бичгийг шалгаж улсын байцаагчийн боловсруулсан дүгнэлтээс санамсаргүй байдлаар 2 ширхэгийг сонгон авч босоо үнэлгээ хийж, шинжээч-мэргэжилтэн нар нь багаж хэмжих хэрэгслээр багаж ажлуулах заавар, стандартын дагуу гэрчлэх хяналтын хэмжил хийж гүйцэтгэлээ.

  1. Үнэлгээний явцад MNS ISO/ IEC 17020:2013 стандартын тодорхой заалтууд чанарын гарын авлага, менежментийн тогтолцооны журамд тусгагдаагүй, шалгалт тохируулга хоорондын хяналт хийгдээгүй, зарим багаж хэмжих хэрэгслийг сайжруулах, Төвийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, санал гарсан тохиолдолд  албан бичгээр хариу өгөх зэрэг үл тохирол илэрсэнд залруулах ажиллагаа хийгдэж байна.
  2. ХНХШТ-ийн үйл ажиллагаа MNS ISO/ IEC 17020:2013 “Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” стандартын дагуу итгэмжлэгдснээр:
  • “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 31.1. “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага батлагдсан журмын дагуу хийнэ.” гэсэн заалт бүрэн хэрэгжинэ.
  • ХНХШТөвийн үйл ажиллагааны чадавхи дээшилж, нутаг дэвсгэр, өмчийн хэлбэр харгалзахгүй үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ажлын байранд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлагыг хангуулах, ажил мэргэжилтэй холбоотой гарах өвчлөл эмгэгийг багасгах замаар улс эх орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах давуу талтай болно.
  •