Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

Цацрагийн хяналтын лабораторид дээж хүлээн авах


1.Цацрагийн хяналтын лабораторид шууд ирэх дээжийн төрөл:

  • Гадаад орчны дээж /геологи, уул уурхай бүтээгдэхүүн, хөрс/
  • Барилгын материал
  • Ундны ус
  • Явуулын хэмжилт, шинжилгээ
  • Эмнэлэгийн чанарын хяналтын хэмжилт
  • МШХТХ-ын хэмжилт /нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ионжуулагч цацратай ажиллагчид/.

2.Дээжийн дагалдах баримт бичиг:

  • "Хяналтын дээж": Бүтээгдэхүүнээс дээж авах тэмдэглэл, дээж хүлээлгэн өгөх тэмдэглэл болон удирдамжийг үндэслэн хүлээж авна.
  • "Иргэн ААН байгууллагын дээж": Шинжилгээ хийлгэх хүсэлт, төлбөрийн баримтын хамт хүлээж авна.

3.Дээжийн шаардлага:

  • Дээжийн жин нь үндсэн шинжилгээ хийх, загвар дээж авахад хүрэлцэхүйц хэмжээтэй байх. /МХЕГ-ын даргын А/167 тоот тушаалын гуравдугаар хавсралт/
  • Шинжилгээнд ирсэн дээжийн эзэлхүүний хэмжээ нь 600 мл-ээс багагүй, ус болон ургамал, тамхины дээж 1000 мл эзэлхүүнт савыг дүүргэхээр байна.  
  • Усны дээж авахдаа дээж авсан огноо цаг минутыг тодорхой тэмдэглэнэ. 72 цагийн дотор шинжилгээнд оруулсан байна. 5 дахь өдөр лабораторид дээж хүлээж авахгүй.
  • Барилгын материал, үйлдвэр, уул уурхай, геологийн бүтээгдэхүүний дээжийг 5 см-ээс бага буталсан байх ба дээжийн жин 1-3 кг буюу 600 мл савыг дүүргэхээр байна

.4.Шинжилгээний төлбөр:

Шинжилгээний төрөл

Үнэ /төгрөг/

1

Гаммаспектрометрийн хэмжилт, шинжилгээ

Хүнсний бүтээгдэхүүн

38000

2

Гадаад орчны дээж

35000

3

Барилгын материал

35000

4

Ус

35000

5

Явуулын хэмжилт, шинжилгээ

Экспортод гарах бүтээгдэхүүн

1тонн 5000

  6

Тунгийн чадал

9000

7

Эрүүл ахуй дозиметрийн хэмжилт

9000

8

Радон

12000

9

Чанарын хяналтын хэмжилт

Шүдний рентген аппарат

25000

10

Ерөнхий радиографын аппарат

25000

11

Томографын аппарат

32000

12

Мамографы аппарат

25000

13

Харалтын болон ангиографын аппарат

25000