Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ ГЭЖ ЮУ ВЭ?


Хөдөлмөрийн нөхцөл гэдэг нь таны ажиллаж байгаа ажлын орчинд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүдэлтэй, мөн ашиглаж байгаа түүхий эд материалтай холбоотой үүсэх тоос, шуугиан, доргион, халуун, хүйтэн гэх мэт олон хүчин зүйлс дангаар эсвэл хамссан байдлаар тохиолдож ажилтны эрүүл мэндэд эерэгээр болон сөргөөр нөлөөлөх ажлын байрны орчныг хэлнэ.

Хөдөлмөрийн нөхцөлийн эрүүл ахуйн сөрөг хүчин зүйлс:

1. Физикийн хүчин зүйлс:

- температурын нөлөө /халуун, хүйтэн/

- гэрэлтүүлэг

-дуу шуугиан

-доргион

-ионжуулагч цацраг, ионжуулагч бус цацраг, нил ягаан туяа, хэт ягаан туяа, лазерын туяа, радио долгион

2. Химийн хүчин зүйлс: Хатуу, шингэн, хий, уур, тоос, манан, утаа, тортог гэх мэт

Биед нэвтрэх зам: амьсгал, хоол боловсруулах зам, арьс салстаар;

3. Биологийн хүчин зүйлс: Хөдөлмөрлөх явцад ургамал, амьтнаар хүнд, хүнээс хүнд халдварлах өвчний их уурхай болох халдварт өвчинтэй ургамал, амьтан, хүн тэдгээрийн ялгадсаар бохирлогдсон бүтээгдэхүүн, эд юмс, эмгэгтөрөгч, бичил биетүүд /нян, вирус, мөөгөнцөр, эгэл биетэн/ тэдгээрийн хор, өсгөвөр бусад бэлдмэл зэргийг биологийн хүчин зүйлс гэнэ.

4. Сэтгэлзүй, физиологийн хүчин зүйлс: Хөдөлмөрлөх явцад ажилтны эрүүл мэндэд нөлөөлөх биеийн хүчний болон мэдрэл-сэтгэхүйн ачааллыг сэтгэлзүй-физиологийн хүчин гэнэ. Дээрх үйлдвэрлэлийн хүчин зүйлс нь хөдөлмөрийн хэвийн болон хэвийн бус нөхцөлийг үүсгэдэг байна.

5. Үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх дараах арга замууд:

 Эх үүсвэрт чиглэсэн арга: Орлуулалт- хортой, аюултай химийн бодисыг аюул багатай химийн бодисоор орлуулах, тоног төхөөрөмж, технологийн горимыг өөрчлөх

Дамжих замд чиглэсэн арга: Хаалт, агааржуулалт, битүүмжлэл /сөрөг хүчин зүйлсийг ажлын орчинд тархаахгүй байх/ хийх арга хэмжээ авах. Жишээ нь: Шуугиантай орчныг бусад ажлын байрнаас тусгаарлах, битүүмжлэх, шуугиан тусгаарлах дуу намсгагч хавтан, хөөс хэрэглэх

Хувь хүнд чиглэсэн арга: Ажлын тусгай хувцас-өмд, цамц, комбинзон, гутал, малгай, каск болон нэг бүрийн хамгаалах хэрэгсэл маск, хошуувч, нүдний шил, бээлий, чихний бөглөөс, чихэвч, доргионоос хамгаалсан бээлий, өндрөөс хамгаалах хэрэгсэл зэргийг хэрэглүүлэх.