Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

АНУ-ын ANAB(ANSI-ASQ) үндэсний итгэмжлэлийн байгууллагатай хамтран ажиллаж итгэмжлэлээ сунгуулах, итгэмжлэлийн хүрээгээ өргөжүүлэх үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.


Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори нь өөрийн шинжилгээний үр дүнг Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор АНУ-ын ANAB(ANSI-ASQ) итгэмжлэлийн байгууллагатай хамтран 3 жил гаруй хугацаанд ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд эмийн хяналтын лабораторийн шинжилгээг анх удаа хүлээн зөвшөөрүүлж 2 жилээр итгэмжлэгдсэн бөгөөд энэ удаагийн үнэлгээгээр Эмийн хяналтын шинжилгээний итгэмжлэлийг сунгуулах, Хүнсний аюулгүйн зарим үзүүлэлт (микотоксин, хүнд метал, хүнсний нэмэлт, архи согтууруулах ундааны үзүүлэлт, е коли 0157, салмонилла, листериа, моноцитогенез)-ээр өргөжүүлэх ажлыг 10 сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Үнэлгээний мэргэжилтэн Rassoulou Diallo дэлхийн 45 орны сорилтын лабораторид үнэлгээ хийсэн туршлагатай мэргэжилтэн бөгөөд тэрээр хэлэхдээ "Би Монголд анх удаа ирж байна. Танай орны найрсаг зан таалагдлаа. Танай лабораторид илэрсэн нийтлэг жижиг үл тохиролуудыг та бүхэн богино хугацаанд залруулна гэдэгт би итгэлтэй байна. Танай лабораторийн сайн талуудаас дурьдвал туршлагатай шинжээч, ажлын байрны эмх цэгц, цэвэр орчныг бүрдүүлсэн байна. Та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байлаа" гэлээ.