Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой дараах зөвлөмжийг хүргэж байна.
Иргэн та хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа:
- Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэхийг шалгах,
- Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах -цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан эсэх,
- Гадна байдал: Өнгө - өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан өнгөтэй болсон эсэх,
Хэмжээ - шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон эсэхийг жинлэж үзэх,
Хэлбэр - бяцарсан, бутарсан, үйрсэн эсэх,
Шингэн, хагас шингэн бүтээгдэхүүний төлөв өөрчлөгдсөн - тунадас, булингар үүссэн эсэх,
- Үнэр, амт: эвгүй үнэр, исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон эсэх,
- Мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг бусад шууд хэрэглэдэг бэлэн бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан зөөвөрлөх,
- Хөлдөөсөн, хөргөөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөлдөөгч, хөргөгчид хийх эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх
ХЭРЭВ:
Мэргэжлийн хяналтын байгууллагын 1800-1286, 70128012 шуурхай дуудлагын утас 24 цагийн туршид нээлттэй ажиллаж, иргэдээс ирүүлсэн гомдол саналыг хүлээн авч, хоол, хүнсний хордлого халдвар гарахаас сэргийлж, хууль бус худалдааг таслан зогсоох, эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс татгалзахыг иргэдэд сэрэмжлүүлэн, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.