Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИЙН ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН ЛАБОРАТОРИЙН ХҮН АМЫН ШАРЛАГЫН ХЭМЖИЛТ, ШИНЖИЛГЭЭ


        Цацрагийн хяналтын лаборатори нь хүн амын шарлагын хяналтын хэмжилт шинжилгээг /импортын болон эх орны хүнсний бүтээгдэхүүн, геологи уул уурхай болон барилгын материалын дээжинд цацраг идэвхт изотоп, түүний хувийн идэвхи тодорхойлох шинжилгээг гамма спектрометрийн аргаар, мөн орон байр, орчны агаар, хөрс, усанд радоны  идэвх тодорхойлох шинжилгээг шууд хэмжилтийн аргаар/ үндсэн 2 чиглэлээр хийж гүйцэтгэн цацрагийн аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлж, баталгаажуулж байна.

1.Гамма спектрометрийн системийн хэмжилт шинжилгээ:

Манай лаборатори нь ялгах чадвар сайтай, хагас дамжуулагч цэвэр германи детектортой орчин үеийн программ хангамж бүхий 3ш гамма спектрометрийн системийг хэмжилт шинжилгээнд ашиглаж байна. Тус багажийг шинжилгээнд нэвтрүүлснээр гадаад орчн, /ус, нүүрс, хөрс, бусад/ барилгын материал болон  хүнс, хүнсний бүтээгдэхүүний дээжинд байгалийн болон зохиомол цацраг идэвхт изотоп, түүний хувийн идэвхийг нарийн тодорхойлох болсон.

                                                                                                 График 1                                                    График 2                       

                                                        

2.Орон байр, гадаад орчны агаар, хөрсний радоны хуримтлалыг тодорхойлох хэмжилт шинжилгээ:

        АНУ үйлдвэрлэсэн RAD-7 загварын 2 ширхэг, Герман улсад үйлдвэрлэсэн SARAD RTM-1688 загварын радон, тороны хувийн идэвхийг тодорхойлох зориулалттай зөөврийн багажуудыг шинжилгээ судалгаанд ашиглаж байна. Тус багаж нь ус, агаар болон хөрсөнд агуулагдах радон, тороны идэвхийг 5 минутаас 2 цаг хүртлэх хугацаанд тодорхойлох хүчин чадалтай.

         Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, музей зэрэг хүн ам олноор цуглардаг урт хугацаагаар цагийг өнгөрүүлдэг байшин барилгын агаар дах радоны идэвхийг тодорхойлох хяналтын хэмжилтийг МХЕГ-ын хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2017 оноос хойш шат  дараатайгаар хийж гүйцэтгэж байна. 2017-2019 онд хяналт шалгалт, тандалт судалгааны хүрээнд 71 аж ахуй нэгж, албан байгууллагын 207 цэгт /анги танхим, өрөө/ орон байрны агаар дах радоны идэвх тодорхойлох хэмжилтийг хийж гүйцэтгэсэн.