Search
Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.
Хайх
Нэвтрэх
БИДНИЙ ТУХАЙ
Эрхэм зорилго
Бүтэц зохион байгуулалт
Танилцуулга
Түүхэн замнал
САЛБАР НЭГЖ
Микробиологийн лаборатори
Хими, хор судлалын лаборатори
Таримал, ургамал үр хорио цээрийн лаборатори
Цацрагын хяналтын лаборатори
Стратеги, төлөвлөлт, эрсдлийн үнэлгээний төв
Ур чадварын сорилтын лаборатори
Захиргаа, техник хангамжийн хэлтэс
САНАЛ ХҮСЭЛТ
МЭДЭЭЛЭЛ
Мэдээ мэдээлэл
Видео мэдээ
Зөвлөмж, зөвлөгөө
ҮЙЛЧИЛГЭЭ
Шинжилгээнд дээж хүлээлгэн өгөх зааварчилгаа
Шинжилгээний үнэ, тариф
Дээжийн хэмжээ
Бүтээгдэхүүнээс дээж авах аргачлал
Шинжилгээний хариу шалгах
Итгэмжлэлийн хүрээ
Чанар хангалт
ИЛ ТОД БАЙДАЛ
Ил тод мэдээллийн тухай
Хууль, дүрэм, журам
Шилэн данс
Хүний нөөц
Худалдан авах ажиллагаа
Албан хаагчдын утасны жагсаалт
Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Ангилал
Мэдээ мэдээлэл
Видео мэдээ
Зөвлөмж, зөвлөгөө
Нийтлэл хайх
Шинэ мэдээ
“Шинжлэх ухаан ба хүнсний аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж
Л.Ариунтунгалаг
04/03
ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Л.Ариунтунгалаг
03/18
ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Л.Ариунтунгалаг
02/18
ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
Л.Ариунтунгалаг
01/28
ОЛОН УЛСЫН УР ЧАДВАРЫН СОРИЛТ ТУРШИЛТ ОРОЛЦОЖ БАЙНА.
Л.Ариунтунгалаг
11/25
Алимны үрч эрвээхэй-Carpocaspa pomonella L
By Л.Ариунтунгалаг
2021/09/27
Биологийн онцлог:
Эрвээхэйн далавчны дэлгэмэл 17-22мм, өмнөд далавч ягаан туяатай бараан саарал өнгөтэй ба долгиотсон тод биш хөндлөн судлуудтай. Далавчны үзүүр талд тод боронзлог туяа бүхий боровтор хар толботой. Мөн тасалдсан судлуудтай хойд далавч хүрэн өнгөтэй, захаараа цайвар хүрээтэй. Эрэгчингийн далавчийг доороос нь харахад тасалдсан хар өнгийн толботой харин эмэгчинд ийм толбо байдаггүй. Ногоовтор цагаан өнгийн, товойсон хагас дугуйдуу хэлбэрийн өндөгтэй, өндөгний диаметр 1.0мм. Биеийн гадаргуугаар жижигхэн хар өнгийн өргөсөнцөртэй, цагаан өнгийн хүрэнцэр нь бордуу толгойтой.
Бие гүйцсэн хүрэнцрийн биеийн урт 20мм, нуруу тал нь цайвар ягаавтар, доод тал нь нилээд цайвар, толгой, чээжний бамбайлаг хэсэг хүрэндүү, амьсгалуурын суурь хэсгийн бамбай томорсон цайвар хүрэн өнгөтэй. Ганцхан үсэнцэртэй. Хүүхэлдэй нь 8-12мм урт, цайвар хүрэндүү өнгийн хөндлөн эгнээгээр байрласан үсэнцэр хэвлийн үелэл дээр тод харагдана. Төгсгөлийн үелэл дээр 8 ширхэг дэгээ хэлбэрийн өргөстэй. Нягт торгомсог кокон доторхи хүрэнцэр өвлийн төгсгөл хүртэл хооллодог. Жимсний хуучин цэцэрлэг модны холтосны ан завсарт буюу 20-40см өндөрт коконоо байрлуулдаг. Модны үндэсний хүзүүвч орчмын хөрсний 5см гүнд болон шинээр байгуулсан цэцэрлэгт модны ишнээс 20см радиуст эргэн тойрон кокон бүрхүүлтэй хүрэнцэр 5 сарын сүүлчээр хүүхэлдэй шатандаа шилжиж улмаар 40-50 өдрийн дараа бие гүйцэн, эрвээхэйн тархалт эхэлдэг. Анхны гуужилтын дараа үрийн таславчинд орж цаашдаа үрээр хооллож ялгадсаараа үр, жимсийг бохирдуулдаг. Нэг хүрэнцэр 2-3 жимсийг идэж устгана.
Тэмцэх арга
:
Лепидоцид П/Ба-3000ЕА/мг/ бактерийн бэлдмэлээс 2-3л/га тунгаар хүрэнцэрийн 2-3 дугаар шатанд ажлын уусмал бэлтгэж шүршиж тэмцэнэ. Шаргал нүдэн, трихограмм ангуучин бясаа, толбот ангуучин цох нь алимны үрч эрвээхэйн залуу хүрэнцэрийг 60-80% идэж устгадаг. Иймээс дээрх биологийн аргад ашигтай шавжийг хэрэглэхэд илүү үр дүнтэй байна.
ХАБҮЛЛ
Зохиогчийн эрх © 2023 | Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа Лаборатори.
#
#
#
#