Ионжуулагч цацрагийн үүсгүүртэй байнга ба түр ажиллагчидыг цацрагтай ажиллагчиpд гэнэ.Ажлын нөхцөлийн улмаас цацрагтай ажиллагчийн өртөж байгаа аливаа цацрагийн нөлөөллийг мэргэжлийн шарлага гэдэг.Тун гэж ионжуулагч цацрагаас бие махбодид шингээгдсэн энергийн хэмжээгээр тодорхойлогддог цацрагийн шарлагыг илэрхийлэх хэмжигдэхүүнийг хэлдэг. Үүнийг хувийн дозиметрээр хэмжиж тунг тодорхойлдог.
Монголд улсад TLD-100 хувийн тун хэмжигч дозиметрийг хэрэглэдэг. Дозиметрийг хамгаалах хувцас хэрэглэлийн дотор талд мэдрэгчийг гадагш харуулан зүүж хэрэглэнэ.
Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтанд хамрагддаг байгуулгууд нь сар бүр тогтмол хувийн дозиметр (TLD) хэмжилтэнд хамрагдах шаардлагатай. Цацрагийн аюулгүйн норм-2015-ын 5 дугаар зүйлд дэлгэрэнгүй тусгасан байдаг. Үүний гол зорилго нь жилд авсан нийт тунгийн хэмжээг үнэн зөв тооцоолж мэргэжлээс шалтгаалах эрсдэлээс хамгаалaх чухал үүрэгтэй. Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын хэмжилтийн дүн, мэдээллийг тухайн аж ахуй нэгж байгууллга 30 жил, хэмжилт гүйцэтгэсэн байгууллага 50 жилийн турш хувийн тунгийн мэдээлэл архивд хадгалдаг.
Цацрагтай ажиллагчид болон хүн амын 1 жилд авах зөвшөөрөгдсөн цацрагийн тун харилцан адилгүй.
Нормчилсон хэмжигдэхүүн |
Цацрагийн тунгийн хязгаар |
|
Цацрагтай ажиллагчид |
Хүн ам |
|
Жилд авах эффектив тун |
Дурын дараалсан 5 жилийн 1 жилд дунджаар 20 мЗв. Гэхдээ аль нэг жилд 50 мЗв-ээс хэтрэхгүй байх. |
Дурын дараалсан 5 жилийн 1 жилд дунджаар 1 мЗв. Гэхдээ аль нэг жилд 5 мЗв-ээс хэтрэхгүй байх. |
Жилд авч болох эквивалент тун: |
||
нүдний болор |
150 |
15 |
арьс |
500 |
50 |
сарвуу, тавхайнд |
500 |
50 |