ТҮҮХЭН ЗАМНАЛ
1947 онд Үр шинжлэх лаборатори , 1962 онд Ургамлын хорио цээрийн төв лаборатори тус тус байгуулагдсан.
1988 онд Таримал ургамлын үрийн улсын хяналтын алба
1997 онд Ургамал хамгаалал, хорио цээрийн улсын албыг ХАА-н хяналтын улсын алба болгон өөрчилж түүний харъяанд Таримал ургамлын үр , хорио цээрийн хяналтын төв лаборатори болсон.
ХААЯ-ны харъяанд үйл ажиллагаагаа явуулж байгаад 2003 онд УМХГ-ын Нэгдсэн төв лабораторид нэгдэж, 2010 онд МХЕГ-нд Нэгдсэн төв лаборатори болж нэр өөрчлөгдсөн.
2013 онд МХЕГ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори түүний нэгж лаборатори Ургамлын эрүүл ахуй, үр, хорио цээрийн хяналтын лаборатори болсон.
ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
Экспорт, импортын болон эх орны үйлдвэрийн бүх төрлийн ургамал, ургамлын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, таримал ургамлын үрэнд ургамлын эрүүл ахуй хорио цээр, тарих үрийн тариалалтын ба технологийн чанарын шинжилгээг хийж гүйцэтгэнэ.