Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        
Ангилал

Нийтлэл хайх

ХҮНСНИЙ ХИМИЙН ШИНЖИЛГЭЭ


Шинжилгээний үнэн бодит байдлаа Олон улсын түвшинд харьцуулж дүгнэх зорилгоор СХЗГ-тай хамтран Ази номхон далайн бүсийн итгэмжлэлийн газар APLAC, Ази номхон далайн хэмжил зүйн хөтөлбөр APMP, олон улсын Хүнс болон орчны судалгааны байгууллагын Хүнсний шинжилгээний ур чадварын үнэлгээний схем FAPAS-аас зохион байгуулдаг олон улсын ур чадварын сорилтын тестүүдэд жүүсэнд будагч бодис тодорхойлох, хуурай сүүнд меламин, афлатоксин М1 тодорхойлох, алимны нухашинд пестицид тодорхойлох, жимсний чанамалд органик хүчил, нөөшлөгч бодис тодорхойлох, будаанд нийлбэр афлатоксин тодорхойлох зэрэг сорилтуудад оролцож, нийлбэр афлатоксин, органик хүчил, нөөшлөгч бодис, афлатоксин М1 тодорхойлох үзүүлэлт, песпицидийн үзүүлэлтээр олон улсын сертификат авч амжилттай оролцсон.