Эм гэдэг нь хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулах, өвчнийг оношлох, эмчлэх зориулалттай, үйлдэл, чанар, аюулгүй байдал нь эм судлал, эм зүй, эмнэлзүйн судалгаа, туршилтаар нотлогдсон, нийлэг буюу амьтан, ургамал, эрдсийн гаралтай бодисыг эмийн хэлбэрт оруулсан, зохих тун, хэмжээгээр хэрэглэдэг бүтээгдэхүүнийг хэлнэ.
Үндсэн үйлчлэгч бодисыг зөв эсвэл буруу хэмжээгээр, эмийн идэвхт бодисгүй , үйлдвэрлэгчийн нэрийг ашиглан тухайн бүтээгдэхүүнийг санаатайгаар болон мөнгө хүүлэх зорилгоор хуурамч шошго хэрэглэн , дууриалган үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэлдэг байна.
Хуурамч, стандартын бус эмнээс гарч болох үр дагавар
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолж буйгаар жил бүр 73 ТЭРБУМ еврогийн үнэтэй хуурамч эмийг үйлдвэрлэж байна. Тэдний байршлыг нуун дарагдуулдаг онлайн эмийн сангууд Герман, Их британи, Итали, Испани зэрэг орнуудад байдаг байна.
Хуурамч болон жинхэнэ эмийн ялгаа
Бүртгэлгүй эм гэж юу вэ?
Зохицуулалтын байгууллагаас зах зээлд гаргах зөвшөөрөл олгоогүй, бүртгэл нь хүчин төгөлдөр бус бүтээгдэхүүнийг хэлнэ.
Монгол Улсад худалдаалагдаж байгаа эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүн нь эмийн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой юм. Монгол Улсад эмийг бүртгэх үйл ажиллагаа 1994 оноос эхэлсэн ба одоогоор 4722 гаруй нэрийн эм бүртгэгдээд байна.
Эмийн бүртгэлийн ач холбогдол
Иргэн та ч мөн адил өөрийн хэрэглэж буй эмийг Монгол Улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг www.druginfo.mohs.mn/ сайтаас мэдэх бүрэн боломжтой юм.