Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХЭРХЭН ХИЙЛГЭХ ВЭ?


   ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХЭРХЭН ХИЙЛГЭХ ВЭ?

Хууль эрх зүйн үндэслэл

Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Ажил олгогч нь ажлын байр шинээр бий болгох болон тухайн ажлын байрны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, нөхцөл өөрчлөгдөх бүрт нь химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бол жилд нэгээс доошгүй удаа ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тус тус хийлгэнэ” гэж заасан.

“Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага Хөдөлмөрийн яамны сайдын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/223 тоот тушаалын хавсралт “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”- ын дагуу хийнэ.

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийх үйл ажиллагаа дэс дараалал:

  • Иргэн, аж ахуй нэгж байгууллага нь “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд үнэлгээ” хийлгэх хүсэлтээ ирүүлнэ.
  • Ирүүлсэн хүсэлтийн дагуу ажлын байрны судалгааг гаргаж, хэмжилт шинжилгээний төлөвлөгөөг боловсруулна.
  • Шаардлагатай тохиолдолд гэрээг байгуулан батлуулна.
  • Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын2010 оны 07 сарын 16-ны өдрийн 102 дугаар тушаалын хавсралт “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд хийх үнэлгээний тариф”-ын дагуу хэмжилт, шинжилгээний төлбөрийг тооцно.
  • Хэмжилт, шинжилгээг хийх: Төлөвлөгөөний дагуу ажлын байрнуудад хэмжилт, шинжилгээг хийж гүйцэтгэнэ.
  • Дүгнэлт, зөвлөмж боловсруулах: Хэмжилт шинжилгээний үр дүнг боловсруулан холбогдох стандарттай харьцуулан үнэлж улсын байцаагчийн дүгнэлт, зөвлөмжийг гаргана.
  • Хяналт, шинжилгээний дүнг хүлээлгэн өгөх: Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийсэн тухай дүгнэлт, зөвлөмжийг хүсэлт гаргагч байгууллагад танилцуулан хүлээлгэн өгнө.