Манай байгууллагыг сонгон үйлчлүүлсэн таньд баярлалаа.        

Оксфорд хэвлэлд Ази-Номхон далайн 8 оронтой хамтран цацрагийн хэмжилтийн талаар эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүллээ.


      Олон улсын атомын энергийн агентлагаас цацрагтай ажиллагчдын ажил мэргэжлээсээ шалтгаалан авч байгаа тунг хянах Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын хэмжилтийн системийн эргэлзээг тодорхойлсон үр дүнг нэгтгэсэн. Туршилтад Ази-Номхон далайн 19 улсын 23 лаборатори амжилттай оролцсон бөгөөд хамгийн сайн үр дүн үзүүлсэн 9 лабораторийн нэгд  МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лаборатори багтсан.

Амжилттай оролцсон  9 орны хэмжилтийн дүнг нэгтгэн  “Ази номхон далайн 9 улсын бие даасан гадаад шарлагын дозиметрийн хяналтын системийн хэмжилтийн эргэлзээг үнэлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийг ОУАЭА-ын Цацрагийн хамгаалалтын дозиметрийн хэлтсээс Оксфорд их сургуулиас гаргадаг Оксфорд хэвлэлд нийтлүүлсэн байна. 

                    https://academic.oup.com/rpd/articleabstract/190/2/217/5874729?redirectedFrom=fulltext

      Монгол улсын хэмжээнд ионжуулагч цацрагийн үүсгүүртэй харьцан ажилладаг цацрагтай ажиллагчдын мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын хэмжилтийг термолюминесценцийн дозиметрийн аргаар сар бүр хийж гүйцэтгэдэг.

       Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын хэмжилтийн үр дүнд  нөлөөлөхүйц параметрүүд болох термолюсинесценцийн дозиметрийн фон, элементийн мэдрэх чадвар, мэдээлэл хадгалах чадвар,  шугаман хамаарал, өнцөг энергийн хамаарал, хамгийн бага тун, дозиметрийн уншигчийн тогтвортой байдал, тохируулга хийхэд ашиглаж буй шарагчийн  алдаа зэрэг 9 төрлийн хэмжилтүүдийг хяналтын хэмжилтийн багаж HARSHAW 4500 уншигч, хувийн термолюминесценцийн дозиметрийг ашиглан туршилтаар тодорхойлсон.

Энэхүү эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээс үзэхэд  манай улсад хэрэгжүүлж буй мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын систем хангалттай, ОУ-ын жишиг түвшинд байгаа нь баталгаажиж байна.