Сүүлийн жилүүдэд ахуйн хэрэглээний хуванцар савны хэрэглээ өсч байна. Энэ нь хөнгөн, хагарах аюул багатай, хямд төсөр зэрэг олон давуу талтай байдаг. Гэвч бидний өдөр тутмын хэрэглээ болсон хуванцар сав бүр эрүүл мэнд, байгаль орчинд аюулгүй байж чаддаггүй. Хуванцар савыг янз бүрийн технологиор төрөл бүрийн материалаар үйлдвэрлэдэг. Иймээс хуванцар савыг ямар материал ашиглан үйлдвэрлэснээс нь хамааруулан хуванцарын кодын системийг 1970 оноос ашиглаж эхэлсэн.
Хуванцарын кодын систем гэдэг нь төвдөө тоотой, гурвалжин гогцоо бүхий доороо хуванцарын төрлийг тэмдэглэсэн товчилсон үсгүүдтэй дүрс юм. Тэмдгүүд нь тухайн хуванцар эдлэлийн гарал үүслийг заадаг ба хуванцар эдлэлийн дахин боловсруулагчид болон иргэдэд мэдээлэл өгөх зориулалттай байна.
Энэхүү тэмдэг нь нэг компаний өмч биш нээлттэй орхисноор дэлхий нийтээрээ энэүү тэмдгийг хэрэглэдэг болжээ. Энэ тэмдэг нь 1-7 төрлийн хуванцарыг тэмдэглэсэн байдаг бөгөөд 1, 2, 4, 5 гэсэн тэмдэглэл бүхий хуванцаруудыг аюул багатай хуванцарууд гэдэг байна.
№ |
Тэмдэглэгээ |
Нэр |
Хэрэглээ |
1 |
|
Полиэтилентерифталат (PETE or PET) |
Энэ нь нийтлэг хэрэглэгддэг хуванцар сав юм. Ундаа, ус, ам зайлах шингэн, ургамлын тос зэрэг хүнсэнд хэрэглэгддэг хуванцар савнуудыг уг тэмдэглэгээгээр илэрхийлдэг байна. Дахин ашиглаж болох бөгөөд хүний эрүүл мэндэд хор хөнөөл маш бага юм. |
2 |
|
Өндөр нягттай полиэтилен буюу High Density Polyethylene /HDPE/ |
Уг төрлийн хуванцар саванд ихэвчлэн сүү, тараг, жүүс болон угаалгын нунтаг бодис, шампунь гэх зэргийг савласан байдаг. Дахин ашиглаж болох бөгөөд хүний эрүүл мэндэд хор хөнөөл нь бага юм. |
3 |
|
Поливинилхлорид буюу Polyvinyl Chloride /PVC or V/ |
Энэ төрлийн хуванцар саванд ихэвчлэн нунтаг бодисууд, шампунь, биеийн шингэн саван, хуванцар тавилгууд гэх зэргийг хийдэг. Уг төрлийн хуванцар савыг халаах болон шатаахад агаарт диоксин хэмээх хорт бодис ялгардаг учир үүнд хэзээ ч хүнсний зүйлийг агуулж болохгүй. |
4 |
|
Бага нягттай полиэтилен буюу Low Density Polyethylene /LDPE/ |
Энэ төрлийн хуванцараар сав, баглаа боодол, хоол хадгалах сав, тавилга, хивс зэргийг хийдэг байна. Энэ төрлийн хуванцар сав хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь бага юм. |
5 |
|
Полипропилен PP |
Тараг, жүүс зэрэг уух шингэн зүйлсийг савлахад ихэвчлэн хэрэглэгдэх бөгөөд мөн эм бэлдмэл, витамин савладаг. Энэ нь хамгийн аюулгүй хуванцарын төрөлд багтах бөгөөд дахин ашиглаж болно. |
6 |
|
Полистрол буюу Polystyrene /PS/ |
Энэ төрлийн хуванцараар ихэвчлэн хүнсний бус зориулалтын хуванцар сав, CD-ны хайрцаг зэргийг хийдэг байна. Энэ төрлийн савыг дахин ашиглахгүй. |
7 |
|
Бусад буюу хосолмол материал Other (Polycarbonate) |
Уг хуванцарын төрлөөр голдуу шүдний эмчилгээний багажууд, нягтрал бүхий зарим хуванцар эдлэл хийдэг байна. Энэ төрлийн хуванцар эдлэлийн зарим нь аюулгүй байдаг бол хатуу, нягт поликарбонатыг агуулсан зарим хуванцар нь аюултайд тооцогддог байна. |
Стандартын бус хуванцар савны найрлаган дахь бодисууд
3 дугаартай хуванцар савны найрлаганд орох Поливинилхлорид-Polyvinyl Chloride (PVC): Энэ нь хлорт винилийн нийлэгжилтийн дүнд гаргаж авсан молекулдаа 56 хувь хүртэл хлор агуулсан байдаг байна. 1927 оноос хэрэглэж эхэлсэн, дутагдалтай тал нь дулаан, хүйтэнд тэсвэр муутай. Зузаан хулдаасны үндсэн түүхий эд болдог. Шатах үедээ маш хортой хлорын нэгдэл ялгардаг. Мөн хүүхдийн тоглоомийн гар, хөл, толгойг поливинилхлоридоор хийдэг бөгөөд энэ нь хүүхэд тоглоомыг үнсэх, долоох, тоглох үед шүлсэнд норж улмаар фталат гэдэг хортой нэгдэл ялгаруулж улмаар хүүхдийн амны хөндийн салст бүрхэвч үрэвсэх, гарын арьсанд харшил өгдөг байна. Иймд хүүхдийн тоглоом худалдаж авахдаа шинжилгээ дүгнэлттэй тоглоом худалдаж авах нь зүйтэй. Мөн хуванцар сав суулга, тоглоом нь хуванцарын амт, үнэргүй байх хэрэгтэй.
6 дугаартай хуванцар савны найрлаганд орох Полистирол- Polystyrene (PS): Стиролыг нийлэгжүүлэх замаар полистиролыг гаргаж авсан, бага температурт /100ºС-ээс дээш халаахад/ хайлна. Мах, өндөгний хайрцаг, компакт диск, нэг удаагийн хоолны сав, самрын сав хийдэг боловч сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүн савлахыг хориглодог болсон. Хүнд хорт хавдар үүсгэдэг хортой нэгдэл ялгаруулдаг бөгөөд үйлдвэрлэх болон хаях үед байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Мөн халуун бүтээгдэхүүн хийхэд бүтэц нь эвдэрч хортой нэгдэл бүтээгдэхүүнд нэвчин ордог байна. Иймээс энэ төрлийн хуванцар савыг шарах шүүгээнд хийж болохгүй.
7 дугаартай хуванцар савны найрлаганд орох Бусад материал-Other (Polycarbonate): 7 дугаартай хуванцарт Bisphenol A гэдэг бодис агуулдаг тул болгоомжтой харьцах, ийм саванд халуун зүйл хийж болохгүй бөгөөд хөхний хорт хавдарыг үүсгэдэг
,
эр бэлгийн эсийн тоог илэрхий бууруулдаг, хорт хавдар үүсгэдэг байна. Ийм саванд нярай болон бага насны хүүхдийн тэжээлийг савлаж болохгүй бөгөөд халуун зүйл савлахыг хориглодог. Учир нь хуванцар саванд халуун бүтээгдэхүүн хийвэл Bisphenol A нь энгийн нөхцөлд байдгаасаа 55 дахин их ялгардаг байна.
Хуванцар саванд агуулагддаг бусад хортой бодисуудын хүний биед үзүүлэх сөрөг нөлөө
Монгол улсын хүн амын дийлэнх нь хүнсний зориулалтаар өргөн хэрэглэдэг канистер, хөнгөн цагаан, том цэнхэр сав, төмөр хувин, супермаркетад худалдаалж байсан цэвэр усны нэг литрийн савнаас усанд шилжих химийн хорт бодисын шилжилтийн судалгааг хийсэн. Уг судалгаагаар хүнсний зориулалтаар хэрэглэгдэж байгаа тосны канистр, том цэнхэр сав зэрэг хуванцар савнуудад:
Хартугалга: Хар тугалганы хорыг насанд хүрэгчдээс илүү хүүхдүүд биедээ шингээдэг. Учир нь бөөр, уушги зэрэг эрхтэн нь сайн хөгжөөгүйгээс шууд хүлээж авдаг байна. Хар тугалгаар хордсон хүүхэд сурах чадвараа алдан, хоолонд дургүй болж, жингээ алдаж, хүчтэй өвдөлт өгч, бөөлжинө. Дотоод эрхтэнд хор учруулж, хэл ярианы бэрхшээлтэй болон, биеэ авч явах чадамжаа алдаж, булчингийн хөдөлгөөн хийх чадвар муудна. Хорт хавдрын шалтгаан болж, цус багадна. Хар тугалгаар удаан хугацаагаар хордоход сонсгол муудаж, төв мэдрэлийн тогтолцоог эвдэж, хордуулдаг байна. Хар тугалга цусанд ороод зогсохгүй биеийн зөөлөн эд, ясанд орж, насан туршид нь хордуулсаар байдаг. Улаан шар, гялтганасан өнгийг гаргахын тулд хар тугалга ашигладаг байна.
Формальдегид: Формальдегидыг хүүхдийн тоглоом үйлдвэрлэл, давирхай, хуванцар, будаг, нэхмэл эдлэл үйлдвэрлэхэд ашиглаж бөгөөд хорт хавдар үүсгэж, дархлааны тогтолцоонд нөлөөлдөг. Түүнчлэн төв мэдрэлийн тогтолцоонд муугаар нөлөөлж, арьс, салст бүрхүүлийг сэдрээх үйлчилгээтэй. Формальдегидийг ихэвчлэн хүүхэлдэй, чихмэл, модон болон электрон тоглоомны үйлдвэрлэлд ашигладаг. Тоглоомонд агуулагдах формальдегидийн зөвшөөрөгдсөн хэмжээ 0.1мг/дм.куб-с ихгүй байна.
Мөн дээрх бодисуудаас гадна дараах бодисууд нь хуванцар сав, хүүхдийн хуванцар тоглоомонд агуулагддаг.
Фенол: Фенол ялгарах гол эх үүсвэрүүд нь тамхи татах, ариутгал хийх, хуванцар, фенол формальдегидийн бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулсан янз бүрийн барилга угсралт, засал чимэглэл материал зэрэг юм. Фенолийг хүүхдийн тоглоом үйлдвэрлэхэд, формальдегидийн давирхай, цавуу, төрөл бүрийн хуванцар бүтээгдэхүүн, тавилгын үйлдвэрлэлд ашигладаг. Хүүхдийн тоглоомын үйлдвэрлэлд фенолийг хуванцар болон резинэн тоглоомонд хэлбэр оруулах үүднээс ашигладаг аж. Фенол нь өвөрмөц үнэр бүхий өнгөгүй, талст бодис, усанд муу уусдаг, спирт, эфир, ацетонд сайн уусдаг. Хэрэв тоглоомон дахь фенолын агууламж хэт өндөр бол хүүхдийн дархлалын системийг устгах, хүүхдийн мэдрэлийн системд нөлөөлөх, харшил үүсгэх аюултай. Фенол арьс, амьсгалын зам болон ходоод гэдэсний замаар хүний биед шингэдэг бөгөөд бөөр, элэг орчмоор төвлөрдөг байна. Энэ нь хамраас нус гоожих, толгой эргэх, толгой өвдөх, бөөлжих, нойргүйдэх, амьсгал давчдах, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Фенол агуулсан тоглоомнуудыг ихэвчлэн Хятадад үйлдвэрлэдэг. Фенол агуулагдаагүй тоглоом гэсэн тэмдэглэгээг ногооноор хүрээлсэн байдаг.
Мөнгөн ус: Мөнгөн ус уушгиар дамжин, хүний биед ордог бөгөөд элэг, бөөр, гэдсийг гэмтээнэ. Мөнгөн ус хөгжлийн саатал үүсгэдэг. Энэ тохиолдолд хэл ярианы хөгжил саатах, тархины мэдрэл гэмтэх зэрэг оюун ухааны хомсдол илэрнэ. Мөнгөн усны хордлого авсан хүүхэд сохрох, таталт өгөх, булчин сулрах, ярих чадваргүй болох зэрэг сөрөг дагавартай. Мөнгөн усны хордлогыг тэр дор нь илрүүлэхэд хэцүү. Учир нь хордлого 2-3 сарын дараа ажиглагдаж эхэлдэг байна. Хүүхдийн тоглоомонд мөнгөн усны зөвшөөрөгдсөн хэмжээ 0.0005мг/л.
Хром: Хромын агууламж өндөр байвал нөхөн үржихүй болон мэдрэлийн эдийн хөгжилд нөлөөлдөг.
Кадми: Кадми болон хар тугалга бөөр, уушги ба гэдэс дотор эрхтэнд мөн мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэх шалтгаан болдог